Мерк эмийн компанийн гаргасан “молнупиравир вирусийн эсрэг эм бэлдмэл”
МЕРК
ЭМИЙН КОМПАНИЙН ГАРГАСАН “МОЛНУПИРАВИР ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМ БЭЛДМЭЛ”
Мерк эмийн компанийн гаргасан “молнупиравир вирусийн эсрэг эм бэлдмэл” нь COVID-19-ээр өвчилсөн хүмүүсийн эмнэлэгт хэвтэлт, нас баралтын эрчмийг хоёр дахин бууруулж буй үр дүнгийн талаар өмнө долоо хоногт мэдэгдэл хийгджээ. Хэрэв молнупиравирт зохицуулагч байгууллагууд дараа дараачийн шатанд нь зөвшөөрөл олговол тус эм нь COVID-19-ийн эсрэг анхны амаар ууж хэрэглэх боломжтой эм бэлдмэл болох юм. Учир нь одоогоор зөвшөөрөгдсөн бусад COVID-19-ийн эсрэг эмийг судсаар эсвэл булчин тариагаар л хийдэг байна.
Урьдчилсан
шинжилгээгээр молнупиравир нь эмнэлэгт хэвтэлт болон нас баралтын эрсдэлийг
ойролцоогоор 50% бууруулсан байна. Энэхүү эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн 7.3% нь
эмнэлэгт хэвтсэн эсвэл тохиолдлоор (28/385) 29 дэх өдрөө нас барсан бол
плацебо уусан өвчтөнүүдэд тус байдал 14.1% -тэй (53/377), p = 0.0012 илэрсэн
байна. 29 өдрийн турш мольнупиравир уусан өвчтөнүүдийн дунд нас барсан
тохиолдол бүртгэгдээгүй бол плацебо хэрэглэсэн хүмүүсийн 8 нь нас баржээ. Мерк
компани нь уг эерэг үр дүнд үндэслэн АНУ -ын Хүнс, Эмийн Удирдлагад (FDA)
‘яаралтай үед хэрэглэх’ эмийн бүртгэлд өгөхөөр төлөвлөж байна.
COVID-19-ийн эсрэг хэрэглэгдэж буй бусад эм бэлдмэлийг дурдвал, Gilead Science компанийн вирусийн эсрэг ремдесивир мөн биотехнологийн Regeneron фирмийн моноклональ эсрэг биеийн коктейл юм. Тус хоёр эмчилгээний бүтээгдэхүүнүүдийг судсаар эсвэл тарилгаар эмч мэргэжилтнүүдийн удирдлага доор хийлгэх ёстой учир эмнэлэгт хэвтээгүй хүмүүст шаардлагатай эм бэлдмэлийг өвчин хүндрээгүй үедээ авж хэрэглэхэд хүндрэл үүсэж байгаа юм. Тиймээс амаар шууд ууж хэрэглэх боломжтой уг эм нь анхан шатны эмчилгээг илүү үр дүнтэй болгож өвчин даамжрхаас сэргийлнэ.
Молнупиравирыг анх Венесуэлийн адууны энцефалит вирусийг эмчлэх эмчилгээ болгон анх хөгжүүлж байв
Молнупиравирыг Атланта дахь Эмори их сургуулийн ашгийн бус DRIVE (Эмори дахь Эмийн Инновацийн Үйлдвэрүүд) компанид Венесуэлийн адууны энцефалит вирусийг эмчлэх эмчилгээ болгон анх хөгжүүлж байв. 2015 онд DRIVE -ийн гүйцэтгэх захирал Жорж Пэйнтер тус бүтээгдэхүүнийг Теннесси мужийн Нашвилл дэх Вандербилт их сургуулийн вирус судлаач Марк Денисонд тус ажлыг үргэлжлүүлэн коронавирусын эсрэг туршиж үзэхийг санал болгов. "Би үр дүнг нь хараад маш их гайхсан" гэж Денисон хэлжээ. Тэрээр уг бүтээгдэхүүн нь олон төрлийн вирусийн эсрэг (MERS, хулганы гепатит вирус1) үр дүнтэй болохыг олж тогтоожээ.
DRIVE компани нь тус бүтээгдэхүүнээ Флорида мужийн Майами дахь Ridgeback Biotherapeutics компанид лицензжүүлжээ. Племпер мөн коронавирусын халдварыг судалж, уг нэгдлийг үргэлжлүүлэн өмхий хүрэн дээр туршиж үзсэн байна. Судалгаагаар тус нэгдэл вирусийн репликацийг дарангуйлж мөн цаашид халдвар дамжихыг зогсоожээ. Меркийн гаргасан үр дүнгээс дүгнэхэд уг нэгдэл хүн дээр ч мөн адил халдварлах хугацааг богиносгосон байж болзошгүй ажээ.
Молнупиравир эмийн
талаар дэлгэрүүлбэл тус нэгдэл нь ремдесивир шиг нуклеозидын аналог юм.
SARS-CoV-2 эсэд орсны дараа шинээр вирус үүсгэхийн тулд вирус өөрийн РНХ геномыг
хуулбарлах шаардлагатай болдог. Харин уг эм нь шинээр нийлэгжиж буй РНХ -ийн гинжинд
интеграцлагдаж ороод үр дүнд нь цистидин эсвэл уридин болгон цэгэн мутаци үүсгэснээр
гинжний бүтэц байгууламжийг өөрчилдөг байна. Ингэснээр тус шинээр нийлэгжсэн РНХ
-ийн гинж вирусийн анхны геномоос ялгаатай дараалалтай болдог.
1-р зураг: Молнупиравирын үүсгэх РНХ мутагенезийн хоёр үе шаттай загвар.
Племперийн хэлснээр “Хангалттай мутаци хуримтлагдах үед вирусийн популяци устдаг. Үүнийг бид үхлийн мутагенез гэж нэрлэдэг. Вирус үндсэндээ өөрийгөө үхэх хүртлээ мутацид оруулж байна гэсэн үг. Тус мутаци нь “random” -аар хуримтлагддаг тул вирус нь молнупиравирын дасал, эсэргүүцлийг бий болгох нь бараг л боломжгүй” хэмээн тэрээр тайлбарлажээ.
Гэхдээ молнупиравирын хүний эсэд мутаци үүсгэх боломж буюу хүний ДНХ -д интеграцлагдаж орсноор үүсэх эрсдэлийн талаар зарим судлаачид санаа зовниж байгаа талаар илэрхийлжээ. Үүнд, уг эмийн аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гаргаагүй байгаа боловч "хэрэв эмийг зориулалтын дагуу хэрэглэвэл айх аюулгүй гэдэгт бид итгэлтэй байна" гэж Меркийн халдварт өвчний дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны ахлах ажилтан Дариа Хазуда өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн бага хурал дээрээ хэлэв.
COVID-19-ийн
эсрэг амаар ууж хэрэглэх боломжтой эм хэрэглээнд нийлүүлэгдэж эхэлбэл дэлхий
даяар ялангуяа вакцинжуулалт багатай улс оронд ашиг тустай билээ. Харин тус эм
хэдэн төгрөгөөр нийлүүлэгдэх вэ? Цаашлаад бага өртөгтэй байсан ч шинэ тэмдэг
илэрснээс хойш 5 хоног дотор уух шаардлагатай учир коронавирусээр халдварласан
эсэхийг хурдтай тогтоох нь том даваа юм.
Иш Татсан:
Sheahan, T. P. et al. Sci. Transl. Med. 12, eabb5883 (2020).
Cox, R. M. et al.Nature Microbiol. 6, 11-18 (2021).
Nature News, Article: How antiviral pill molnupiravir shot ahead in the COVID drug hunt, (08 October 2021)
doi: https://doi.
Мэдээ бэлтгэсэн: Молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Марал (M.Sc)