Биология пастбищных видов животных и особенности кочевого скотоводства монголии
Академич Осорын Шагдарсүрэн нэгэн сэдэвт бүтээлдээ монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн асуудлыг бүрэн хамруулсан болно. Бэлчээрийн монгол малын биологи, экологийн онцлог болон монгол малын үүлдэр угсаа, гадаад орчноос малд үзүүлэх хүчин зүйлсийн нөлөө, гарал үүсэл, удам төрөл өөрчлөгдлийн механизм мөн аж ахуй эдийн засгийн асуудлуудыг хөндөж тусгажээ. Тус бүтээлд байгаль цаг уурийн энэхүү эрс тэс нөхцөл дэх монгол малын дасан зохицолдолгоо, малын селекцийн олон сонгомол жишээнүүдийг түлхүү оруулсан.