Бүтээлийн жагсаалтын эмхэтгэл
Энэхүү бүтээлд хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан нарын ном, ганц сэдэвт зохиол 600 гаруй, дотоодод 6000 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж өөрийн орны болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлж, 200 гаруй стандарт, патент, технологийн заавар боловсруулан батлуулжээ.
Монгол орны биологийн олон янз байдал, түүний бүрэлдэхүүн хэсэг амьтан, ургамлын аймаг, бичил биетний биологи, экологи, генетик онцлог, ховор болон нэн ховор амьтны гарал үүсэл, удмын холбоог тогтоох, молекул биологи, ургамлын биотехнологи, бичил биетнийг ашиглан хүнс, тэжээлийн нэмэлт бэлдмэл гарган авах, биологийн нөөц, баялагийг хамгаалах, тогтвортой ашиглах, биологийн идэвхит бүтээгдэхүүний технологи бий болгох, эртний ба орчин үеийн монгол хүний антропологи зэрэг олон чиглэлийн судалгааны дүн дээрхи бүтээлд тусгагджээ.
Энэхүү жагсаалтад тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухааны болон боловсролын докторын зэрэг хамгаалсан нэгэн сэдэвт бүтээл, монографи, ном товхимол, эрдэм шинжилгээний өгүүлэл илтгэл гэсэн хэлбэрээр ангилж, судлаачдын нэр, сэдвийн агууллага, амьтан ургамлын төрөл зүйл, түлхүүр үгээр хайх боломжтой хэлбэрээр заагуур хийж хавсаргав. Энэ жагсаалт хэвлэгдсэнээр, тус хүрээлэнгийн эхэн ба эдүгээ үеийнхний туурвисан бүтээлтэй танилцах хүсэлтэй их, дээд сургуулийн багш, докторант, магистр, оюутан, эрдэм судлалын ажил эрхэлдэг хүмүүсийн үнэт цагийг хэмнэхээс гадна монгол орны боловсрол, биологийн шинжлэх ухааны салбарын хөгжлийн түүхийг эргэн судлах судлаачдад нэгэн үнэт хэрэглэхүүн болох юм. Мөн бүтээлүүдийг бага мэддэг гадаад орны эрдэмтэд, судлаачдад өөрсдийн эрдмийн бүтээлийг танилцуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.