Хятадын
ерөнхийлөгч Ши Жинпин “Хамтын
ирээдүйтэй нөхөрлөлийг хүн төрөлхтөнд-"A Community with a Shared Future for
Mankind" уриаг олон улсын нийгэмлэгт санал болгосоны 10 жилийн
ойтой давхацуулан 2023 NESS
(National Eco-Security system) олон улсын шинжлэх ухааны конгресс болон эко-аюулгүй
системийг бүх хүнд зориулах нь сэдэвт хуралдаан Хайнан их сургууль дээр 2023 оны
10-р сарын 27-ноос 31-ны хооронд зохион байгуулагдлаа.
2023 NESS конгрессийн нээлт, хуралдаан болон салбар хуралдаанд 129 орны төлөөлөл, Казахстан, Их Британи, Кени, Өмнөд Судан, Энэтхэг, Лаос, Филипинн, Уганда, Чили, Малайз, Монгол зэрэг орны 39 төлөөлөгчид биечлэн, 44 улсын төлөөлөгчид цахимаар, 46 улсын төлөөлөл емайлээр харилцаж оролцлоо. Эдгээр улсуудаас 26 орны төлөөлөгчидөд NESS олон улсын харилцан холбогдох хүнээр тодорхойлж, сертификат гардуулав. Биологийн хүрээлэнгийн Хөхтний лабораторийн эрхлэгч, доктор Г.Сүхчулуун “Nomadic Tradition is Key Importance Both for Ecosystem Security and Human Livelihood in Mongolia” сэдвээр илтгэл тавин оролцож, мөн Монгол улсаас харилцан холбогдох төлөөлөгчөөр сонгогдов.
Хайнан их сургууль, NESS олон улсын шинжлэх ухааны сүлжээ, Хайнаны багшийн их сургууль, Хайкой ойн товчоо, Үндэсний цогцолбор газруудын Хайнан хүрээлэн зэрэг байгууллагууд конгрессийг дэмжин оролцлоо. Хуралдааны гол агуулга бол дараах асуултуудад хариулах шийдлийн системийг улс орон бүр бүрдүүлж ажиллахыг уриалж, санал солилцсон болно.
· How many more years can human beings live on the earth?
Ертөнц дээр хүмүүн төрөлхтөн хэр олон жил оршиж чадах вэ?
· Are the Eco-Security conditions in various countries could support the long-term survival of its people?
Орон бүрийн эко-аюулгүй нөхцөл тухайн улсын иргэдийн урт хугацааны мэнд үлдэлтийг хангаж чадах уу?
· Do our children and grandchildren have good enough Eco-Security conditions in the future?
Ирээдүйд бидний хүүхдүүд, ач зээ нарт эко-аюулгүйн нөхцөл хангалттай байна уу?
Биологийн олон янз байдлын бууралт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн экологийн давагдашгүй хүчин зүйлүүд тулгарч буй цаг үед эдгээр асуултанд хариулах бэлтгэл сайтай байх үүднээс дэлхийн улс болгон өөрсдийн үндэсний эко-аюулгүй системийг (NESS) дэмжин хөгжүүлэх, хамтдаа эко-аюулгүй системийг хүн төрөлхтөнд бий болгох зүтгэх нь амин чухал байна.
2022 онд анхны конгресст оролцсон 26 улсын 156 хүрээлэнгийн 202 судлаач мэргэжилтэнгүүд дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгүүдэд "Нэг зорилго · Бүх хүнд эко-аюулгүй систем (Хайкоу санаачлага)- One Target- An Eco-Security system for All People" хамтдаа хүргэхээр болсон. 2022 оны Хайкоу санаачлага дээр тулгуурлан 2023 конгресс “Үндэсний эко-аюулгүй системийн (NESS)” судалгаа хөгжүүлэлтийг бүх улс оронд бий болгох, “хамтын ирээдүйтэй нөхөрлөлийг хүн төрөлхтөнд” бий болгохын тулд олон улсын хамтарсан хүчин зүтгэлийг илүү үр дүнтэй дэмжлэг, үйлчилгээгээр хангахыг зорьсон болно.
2023 NESS
олон улсын конгрессийн хуралдааны нээлт
Конгрессын үеэр хууль эрх зүй, зүйлийн хамгаалал, тусгай хамгаалалтай газар нутаг, байгаль орчны боловсрол, болон олон улсын залуу оюутнууд гэсэн сэдэвтэй 5 салбар хуралдаануудад 90 гаруй судалгааны үр дүнгүүд танилцуулж, NESS –ийн судалгаа, хөгжүүлэлтийг бусад улс орнуудад хэрхэн хэрэгжүүлж, явуулах тухай дэлгэрэнгүй хэлэлцүүлэгүүд болов. Танхимаар болон цахимаар оролцож буй төлөөлөгчид хэлэлцүүлэг ярианд идэвхтэй оролцож, өөрсдийн туршлага, сайн үр дүнгээсээ хуваалцав.
“Бүх хүнд зориулсан эко-аюулгүй системийг бий болгох” (ESSAP- An Eco-Security System for All People) хамтын “Нэг зорилго”-оо өргөн хүрээнд олон улсад таниулж, дэлхийн улс орнуудын эрдэмтэдийн дунд нэг санаатай зөвшилцөлд хүрч, энэ хүрээнд цаашид олон улсын шинжлэх ухааны харилцааны бат суурийг тавилаа.
Орон бүрийн төлөөлөгчдийн хамтын зураг
Тэд өөрсдийн зохих салбартаа бүх улс орны хэмжээнд дэлхий нийтээрээ “Бүх хүнд эко-аюулгүй систем” бий болгохын тулд хамтран ажиллах олон улсын харилцаа холбоо, хамтын ажиллагааг санаачлан эхлүүлэх, урагшлуулахаар үргэлжлэн ажиллах юм.
Улс орон бүр өөрсдийн иргэн бүрийн хөгжих хэрэгцээ, урт хугацааны мэнд үлдэлтийг хангах, түүнд үйлчлэх үүднээс дэлхийн бүх улс оронд (нийтдээ 197 улс) NESS-г байгуулахыг дэмжих, улмаар олон улсын түвшинд ESSAP-г хамтдаа байгуулах, бүх салбар, үйлдвэрлэлийг хамарсан өргөн хүрээнд уялдсан, олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг бий болгох, дэмжих үүднээс конгрессийг жил бүр зохион байгуулах юм.