Тус хүрээлэнгийн шувуу, шавж судлалын лабораторийн ЭША доктор Д. Энхнасан БНХАУын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба Зам” –ын орнуудын шавж судлаачдын олон улсын сургалтад оролцоод ирлээ.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын хамтын ажиллагааны товчооны санхүүжүүлсэн, Хятадын ШУА-ийн Амьтан судлалын хүрээлэн, Хятадын шавж судлалын нийгэмлэг зохион байгуулж, Канжоугийн багшийн их сургууль, Хэбэйгийн хөдөө аж ахуйн их сургуулиуд хамтран оролцсон “Нэг бүс-нэг зам дахь орнуудын шавжийн зүйлийн олон янз байдлын хэв маягийн үнэлгээ, ухаалаг хяналтын системийн түлхүүр технологиуд сургалт” (Training course on key technologies of insect diversity pattern assessment and intelligent monitoring system in the Belt & Road Region) 2023 оны 10р сарын 10наас -26ны хооронд БНХАУ-ын 3 хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтанд Итали, Өмнөд Солонгос, Монгол, Балба, Өмнөд Африк, Кени, Эквадор, Индонез, Бангладеш, Узбекистан зэрэг 17 улс орон, бүс нутгийн бүх тивийг хамарсан эрдэмтэд Бээжин чуулав. Энэ сургалтад хамрагдсанаар тухайн улс орнуудын мэргэжилтнүүдээр дамжуулан нэг улсын шийдвэрлэх боломжгүй экологийн зөрчилдөөнийг бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх холбоонд нэгдэх юм.
Энэхүү
сургалтанд олон улсын нэр хүндтэй гурван шинжээчийг (Германы ШУА-ийн академич
Станислав Горб, профессор Альфрид Воглер, профессор Норман МакЛеод) шинжлэх
ухааны зөвлөхөөр урьж ажиллуулав. Мөн БНХАУ-ын
47 профессор, 39 мэргэжилтэн, 17 орны 22 гадаад оролцогчдод (43 орны 96 байгууллагын 156 хүнээс сонгогдсон), шавжийн олон янз байдал сэдвээр цуврал
эрдэм шинжилгээний илтгэл, лекц уншиж, туршилтын
ажил, программ хангамжийн сургалт явуулснаас гадна Канжоу хотод
байрлах “Нандаган” ны намгархаг
тусгай газарт хээрийн судалгаа хийж
SITE100 стандартын
дагуу шавжийн
дээж хэрэглэхүүн цуглуулав.