АНУ-ын Вайомингийн их сургуультай хамтарсан судалгааны явцыг хэлэлцэв
АНУ-ын
Вайомингийн их сургуулийн профессор John Koprowski, доктор Mari Vittoria
Mazzamuto, Jeff Dolphin, Итали улсаас интерншип хөтөлбөрөөр ажилласан судлаачид
Alessandro Sclip, Claudio Tranquillo болон Хөхтний экологийн лабораторийн
судлаачид 2023 оны 9-р сарын 5-н өдөр Богдхан уулын ДЦГ-т хэрэгжүүлж буй хөхтөн
амьтдын экологийн болон автомат камерын судалгааны үр дүн явцыг хэлэлцэж санал
солилцлоо.
Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга, Вайомингийн сургуулийн гадаад харилцааны сургуулийн проректор, доктор Isa Helfgott нар оюутан солилцоо, сургалтын хөтөлбөр, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.