Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЦАХИМ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЦАХИМ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО


БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЦАХИМ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

 

Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тэмлэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс “Цахим нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хүрээлэнгийн вэб сайт (biology.ac.mn), фэйсбүүкийн ШУА-ийн Биологийн хүрээлэн – Institute of Biology, MAS (https://www.facebook.com/Officialpage.IB.MAS) цахим хуудсаар дамжуулан 2021 оны 6 сарын 21-нээс 23-ны хооронд 3 хоногийн хугацаатай хүргэлээ.

 

Эхний өдөр цахим өдөрлөгийн нээлт ZOOM-ээр болсон ба Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга, ШУА-ийн Хими,биологийн салбарын бага чуулганы дарга, академич Ч.Дугаржав нар нээж үг хэллээ. Уг хурлаар хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, зарим эрдэм шинжилгээний ажилтнууд лабораторийнхоо бүтэц, үйл ажиллагаа болон зарим онцлог судалгааны ажлын үр дүнгээсээ хуваалцсан бол өдөрлөгийн хоёр дахь өдөр хүрээлэнгийн байртай танилцах шууд LIVE мэдээлэл хүрсэн ба зарим залуу эрдэм шинжилгээний ажилтнууд өөрсдийн судалгааны ажлын үр дүн болон орчин үеийн багаж, техник технологийг хэрхэн судалгаанд хэрэглэдэг талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэлээ. Мөн өдөрлөгийн хугацаанд хүрээлэнгийн вэб сайтад 8 мэдээлэл, фэйсбүүкийн цахим хуудсанд 17 постер, 9 богино хэмжээний видео бичлэг, 3 LIVE оруулсан ба 2 мэдлэг шалгах тест зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн хугацаанд фэйсбүүкийн цахим хуудсыг дагагчдын тоо 2876 болж нэмэгдсэн бол оруулсан пост мэдээллүүд 81588 хүнд хүрч 9624 хүнд таалагдан бусадтай хуваалцсан байна.

 

Цахим хуудсанд байршуулсан мэдээллээс хамгийн их хэрэглэгчдэд хүрсэн нь хүрээлэнгийн байр, лаборатори нэгжүүдийн үйл ажиллагаа, судалгааны үйл явцыг шууд хүргэсэн LIVE (https://fb.watch/6jUVH0ohmv/) байсан бөгөөд нийт 13973 хүнд хүрчээ.

Бидний зохион байгуулсан “Цахим нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сонирхож мэдээ, мэдээллийг хүлээн авсан эрхэм хүндэт эрдэмтэн судлаач, биологийн шинжлэх ухааныг сонирхогч та бүхэндээ баярлалаа. Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн мэнд хүргэе.


Бусад мэдээлэл