Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНХАУ-ын Нанжин Их Сургуулийн багш оюутнуудтай хамтран Хөх мөрний сав дагуу өвөлжиж буй усны шувуудын мониторинг судалгааг хийж гүйцэтгэлээ

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 1-р дүгээр сарын 8-аас 19-ны өдрүүдийн хооронд тус лабораторийн эрхлэгч, Доктор (Ph.D) Д.Идэрбат, эрдэм шинжилгээний ажилтан Т.Энхзаяа нар БНХАУ-ын Нанжин Их Сургуулийн Байгалийн Ухааны салбар сургуультай танилцан, Хөх мөрний сав дагуу байрлах Анхуэй, Жиансу мужуудын ус намгархаг газруудад айлчлан Монгол оронд үрждэг усны шувуудын өвөлжилтийн судалгааг Нанжин Их Сургуулийн Доктор (Ph.D) Yong Zhang профессорын багийн багш, оюутан нартай амжилттай хамтран хийж гүйцэтгэв.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд өвөлжиж буй шувуудын амьдрах орчны ашиглалт, хоол тэжээл болон тоо толгойг тогтоох судалгааг хамтран хийж, цаашид Ус намгархаг газрын шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах талаар олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэж санал солилцоод ирлээ.

Бусад мэдээлэл