ТННЭ-ийн ноолуурын стандартын тогтолцооны үр дүнг үнэлэх арга зүйг хөгжүүлэх, нөлөөллийг судлан, үнэлэх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах уулзалт 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ШУА-ийн Биологийн Хүрээлэнд боллоо. Уг уулзалтаар ШУА болон ТННЭ-ийн хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж баталгаажуулав. Мөн Биологийн хүрээлэн, ТННЭ ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурав. ТННЭ-ийг төлөөлөн зохицуулагч С. Вандандорж, үйл ажиллагаа хариуцсан менежер Ж. Азжаргал, харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер А. Сайнчулуу болон ШУА-ийн удирдлага, төлөвлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга доктор Б. Сувданцэцэг, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал доктор Д. Гантулга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т. Адьяадолгор нар уулзалтад оролцлоо.