Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ахмад эрдэмтдийн насны ойг ёслон тэмдэглэв
Ахмад эрдэмтдийн насны ойг ёслон тэмдэглэв

АХМАД ЭРДЭМТДИЙН НАСНЫ ОЙГ ЁСЛОН ТЭМДЭГЛЭВ

 

    ШУА-ийн Биологийн хүрээлэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан ахмадуудад үзүүлэх хүндэтгэлийн арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 26-нд зохион байгуулав. Уг арга хэмжээний хүрээнд Биологийн хүрээлэнгийн захирал асан Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич профессор Цэсрэнжавын Жанчив агсны мэндэлсний 80 нас, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, шинжлэх ухааны доктор, профессор Аюурын Дулмаагийн мэндэлсний 85 насны ойд зориулсан илтгэл хэлэлцүүлж, хамтран ажиллаж байсан ахмад эрдэмтэд, шавь нар нь тэдний биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн дурсаж, сэтгэгдлээ илэрхийллээ.

      Арга хэмжээнд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ойн фитоценологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, Ч.Дугаржав, академич Ч.Доржсүрэн, Биологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, ахмад ажилтнууд болон хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл, академичдын гэр бүлийн төлөөлөл оролцлоо.

      ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 55 жилийн ойн түүхэн ном, 2015-2020 онд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хэвлэн нийтлүүлсэн бүтээлийн жагсаалтын эмхэтгэл, Академич А.Дулмаагийн тухай хэвлэгдсэн өгүүллэг, найруулал, дурсамж, түүхэн гэрэл зургаас бүрдсэн “Нуураа санаад болдоггүй” эмхэтгэл, Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн 36-р цувралыг хэвлэн нийтлүүлж олны хүртээл болголоо. Мөн “Биологийн хүрээлэн-55 жил” түүхэн баримтат кино үзэж, Үзмэрийн танхим, Биоцехын үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

 

   





Бусад мэдээлэл