Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНХАУ-ын шувуу судлалын 17 дахь хуралд оролцлоо.
БНХАУ-ын шувуу судлалын 17 дахь хуралд оролцлоо.


БНХАУ-ын шувуу судлалын 17 дахь хуралд оролцлоо.

Шинжлэх Ухааны Академийн Биологийн Хүрээлэнгийн Шувуу, Шавж судлалын лабораторийн эрхлэгч, доктор Д.Идэрбат БНХАУ-ын “Nanjing” хотод 2023 оны 10-р сарын 19-23-ны хооронд зохион байгуулагдсан Хятадын шувуу судлалын 17 дахь хуралд “Using transmission information to protect wetland birds and their habitats in Mongolia” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн, Газарзүйн Шинжлэх Ухаан, Байгалийн Нөөцийн Судалгааны Хүрээлэнгийн доктор, профессор Xiubo Yu, Chunxiao Wang, Houlang Duan зэрэг эрдэмтэдтэй шувуу судлал, экологи байгаль хамгааллын чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцон оролцов. 

Энэхүү хурлыг Хятадын Амьтан судлалын нийгэмлэгийн Шувуу судлалын салбар, Нанжин хотын Багшийн их сургууль, Экологи, байгаль орчны яам, Нанжины байгаль орчны шинжлэх ухааны хүрээлэн хамтран зохион байгуулсан байна. Энэхүү хуралд нийт дотоод, гадаадын улс орноос ирсэн 939 хүн оролцсон байна.






Бусад мэдээлэл