ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга нар ANSO-ийн гуравдугаар Ерөнхий ассамблейд оролцлоо.
1. ANSO (Alliance of International Science Organizations) буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны гуравдугаар Ерөнхий ассамблей БНХАУ-ын Чончин хотод зохион байгуулагдаж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга нар 2023 оны 11-р сарын 4-5-ний өдрүүдэд оролцлоо. Уг хуралд дэлхийн 72 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож ANSO-ийн нийт 78 гишүүнээс удирдах зөвлөлд 6 гишүүн сонгогддог бөгөөд энэ удаа Монгол улсын ШУА сонгогдож өдөр тутмын удирдах дээд байгууллагад нь 2024-2026 онд ажиллахаар боллоо.
Тус уулзалтын үеэр БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч,
АНСО-ийн ерөнхийлөгч, бусад төлөөлөгчидтэй албан уулзалт хийж Шинжлэх ухааны
салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр
тохирлоо. Үүнд;
1.
“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр орны хамтарсан
судалгааны лабораториудыг Монгол Улсад байгуулах,
2. Ахисан түвшний судлаач бэлтгэх, залуу судлаач нарын хүний
нөөцийн солилцооны хүрээнд Орчин үед судалгааны их сургуулийг сургалт, судалгаа
хослуулах замаар Шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудыг хамтран
ажиллуулах гэрээ байгуулах.
3. Монгол улсад хэрэгжүүлж буй UMAS төслийн хүрээнд Хятадын
Шинжлэх ухааны Академийн Их сургууль (UCAS), Монгол Улсын ШУА-тай хамтран
ажиллах гэрээ байгуулж цаашид хамтран ажиллах, боловсролын нэгдлийг хангаж,
оновчтой, мэдлэг, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дамжуулан, эдийн засгийн үр
өгөөжийг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэлтийг хангах.
4. АНСО-ийн хамтарсан судалгааны төслийн тоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх.
2. 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга БНХАУ-ын ШУА-ийн Амьтан судлалын хүрээлэнтэй танилцаж, хамтран ажиллах салбар, чиглэлийн талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтын дүнд хоёр тал Алтай уулс орчмын хөхтөн амьтад, шувуу, шавжийн олон янз байдал, хамгаалал, амьдрах орчны мониторингийн судалгааг хамтран хэрэгжүүлэхээс гадна боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх тал дээр мөн хамтран ажиллахаар болж нэг талаас Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга, нөгөө талаас БНХАУ-ын ШУА-ийн Амьтан судлалын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч, профессор Zhan Xiangjiang нар хамт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
3. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга БНХАУ-ын ШУА-ийн Бэлчээр судлалын хүрээлэнтэй танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтын дүнд цөлжилт болон бэлчээрийн доройтолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх, бэлчээрийн нөөц, бэлчээрийн хөнөөлт шавжийн мониторинг судалгаа төдийгүй судалгааны суурин бий болгох боломж бололцоо зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар болж хоёр тал харилцан тохиролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.