Монгол улсын шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга Словак улсын Константины нэрэмжит их сургуулийн Байгалийн шинжлэх ухааны факултетын захирал Франтешик Петрович нар хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус уулзалтаар ШУА-Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрхлэгч, доктор, Г.Сүхчулуун, эрдэм шинжилгээний ажилтан, докторант Л.Анхбаяр, тус сургуулийн Экологи Хүрээлэн Буй Орчин Судлалын тэнхимийн багш, доктор, профессор Иван балаж, доктор Имрих Яакаб, докторант Яакуб Кошша нар хөхтөн амьтан судлалын чиглэрээр хамтран ажиллахаар тохиролцож, цаашдын судалгааны чиглэлийг тодорхой болгов.