Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эрдэм шинжилгээний ажилтнууд биоаюулгүй байдал, биохамгааллын талаарх онолын мэдлэг, мэдээллээ өргөжүүлэв
Эрдэм шинжилгээний ажилтнууд биоаюулгүй байдал, биохамгааллын талаарх онолын мэдлэг, мэдээллээ өргөжүүлэв

Өнөөдөр буюу 2018 оны 03-р сарын 05-ны өдөр ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд “Биоаюулгүй байдал ба Биохамгаалалын асуудлыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт-семинарыг амжилттай зохион байгуулж байна.

Сургалт-семинарт тус хүрээлэнгийн нийт 16 лаборатори нэгжийн төлөөлөл болох 32 эрдэм шинжилгээний залуу ажилтан хамрагдаж байгаа бөгөөд үйл ажиллагааг Молекул биологийн лабораторийн эрхлэгч, ЭШТА, доктор (Ph.D.) Даваахүүгийн Гантулга хөтлөн явуулж байна.

Энэхүү үйл ажиллагааг явуулснаар цаашид Монгол улсын Шинжлэх ухааны Академийн харъя хүрээлэн, төвүүдэд Биоаюулгүй ажиллагаа болон Биохамгаалалыг ханган ажиллах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэдлэгийг тусгай бэлтгэгдсэн боловсон хүчнийг лабораторийн дадлага, онолын мэдлэгтэй хослуулсан сургах, сургалтын арга барил, арга зүйг эзэмшүүлэх зорилго агуулж буй болно.

Мөн цаашлаад тухайн сургалтад оролцсон ажилтан бүр өөрийн хүрээлэн, лаборатори нэгжийн ажилтандаа сургалтын явцад олж авсан онолын мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх, лабораторийн дадлага, сургах арга барил, сургалтын материалд түшиглэн товч сургалт явуулах, лабораторийн нөхцөлд тулгамдаж буй, үүсэж болзошгүй зарим асуудлыг шийдвэрлэх гарц олох, лаборатори нэгжийн аюулгүй байдлын үлгэрчилсэн дүрмийг биотехнологи, ботаник, зоологийн чиглэл бүрээр боловсруулан батлуулж, дагаж мөрдөх зэрэг өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.



                                                  Мэдээлэл бэлтгэсэн: Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D)  Э. Ариунболд 


Бусад мэдээлэл