Вэбсайтын цэс
Хэлний сонголт
КОРОНА ВИРУСЫН ДАХИН ХАЛДВАР: СУДЛААЧДЫН ТАВЬЖ БУЙ ГУРВАН АСУУЛТ
КОРОНА ВИРУСЫН ДАХИН ХАЛДВАР: СУДЛААЧДЫН ТАВЬЖ БУЙ ГУРВАН АСУУЛТ

  • 04 SEPTEMBER 2020             nature>news explainer>articles


КОРОНА ВИРУСЫН ДАХИН ХАЛДВАР: СУДЛААЧДЫН ТАВЬЖ БУЙ ГУРВАН АСУУЛТ 


Хоёр дахь халдвар гарсанаар КОВИД-19-ийн урт хугацааны дархлал болон вакцинтай холбоотой асуултууд урган гарсан. 


Эс (улаан) дээр байрласан SARS-CoV-2 коронавирусын хэсгийг (шар) харуулсан электрон микроскопын зураг.Credit: NIAID/NIH/SPL 

Өнгөрсөн долоо хоногт Хонг Конгд амьдардаг нэгэн эрэгтэй өмнө нь КОВИД-19-өөр өвчлөн эдгэрснээс сарын дараа дахин коронавирусаар халдварласан тухай мэдээлэл гарах үед иммунологич Акико Ивасаки содон хариу үйлдэл үзүүлсэн юм. Тэрээр “Би үнэхээр баярласан. Энэ нь дархлааны хариу үйлдэл хэрхэн ажилладаг болохыг харуулсан номын сайхан жишээ болно” хэмээсэн.

Тус тохиолдолд хоёр дахь халдварын үед ямар нэг шинж тэмдэг илрээгүй нь Коннектикут мужийн Нью Хейвенийн Йелийн их сургуульд SARS-CoV-2 вирусын дархлааны хариу үйлдлийн тухай судалгаа хийж буй Ивасакигийн хувьд итгэл найдвар төрүүлжээ. Өмнө нь вирус биед нэвтэрсэн мэдээллийг эрэгтэйн дархлааны систем санаж, биед их гэмтэл үзүүлэхээс өмнө дархлаа ажиллаж дахин халдвараас өөрийгөө хамгаалсан гэж тэр үзэж байв.

Гэвч үүнээс долоо хоног хүрэхгүй хугацаанд түүний санаа өөрчлөгджээ. Невадагийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан дахин өөр нэг халдварын тухай мэдээлсэн ба энэ удаагийнх илүү хүнд шинж тэмдэгтэй байлаа. Дархлааны систем вирусаас хамгаалахад бүтэлгүйтээд зогсохгүй нөхцөл байдлыг илүү хүндрүүлэв үү? Невадагийн тохиолдол Ивасакийг баярлуулсангүй.

Цөөн хэдэн тохиолдолд үндэслэн SARS-CoV-2-ын урт хугацааны дархлааны хариу үйлдлийн тухай баттай дүгнэлтэд хүрч чадахгүй гэдгийг Ивасаки мэдэж байлаа. Гэвч ирэх долоо хоногууд болон саруудад Ивасаки болон бусад хүмүүс дахин халдварын тухай олон мэдээллийг хүлээж байгаа ба ингэснээр цар тахлыг даван гарахын тулд дэлхий нийт дархлааны системд найдаж болох эсэх тухай зураглалтай болох юм.

Эрдэмтэд Nature сэтгүүлд хуримтлагдаж буй мэдээллүүдэд тулгуурлан дахин халдварлалтын талаарх гол асуултанд хариулахыг оролдож байна.

 Дахин халдварлалт хэр нийтлэг вэ?

Дахин халдварлах боломжийн талаарх мэдээлэл хэдэн сарын турш тарсан ба сүүлийн үеийн судалгаагаар хоёр дахь халдварлалт нь эхний халдварын үргэлжлэл биш болох нь  ажиглагджээ.

Эхний болон хоёр дахь халдварын үе дэх вирусын геномыг Хонг-Конг болон Невадагийн судлаачдын баг тодорхойлоход уг вирусын халдвар нь өвчтөн тус бүрт ялгаатай вирусаар халдварлагдсан байна.

Гэхдээ зөвхөн хоёр жишээнд дахин халдварлалт хэрхэн ямар давтамжтайгаар тохиолдож байгааг тодорхойлох боломжгүй бөгөөд энэ нь одоог хүртэл тодорхой бус байна. Мөн дэлхий дахинд 26 сая коронавирусын халдвар бүртгэгдсэн өнөө үед цөөн тооны дахин халдварлалт санаа зовох асуудал биш байж болох юм гэж Галвестон дахь Техасын Их Сургуулийн анагаахын салбарын вируслогич Томас Гейсберт хэлжээ. Тэрээр нэмж бидэнд хэрхэн тархаж байгаа талаар илүү их мэдээлэл хэрэгтэй хэмээсэн.

Энэхүү мэдээллүүд магадгүй тэнгэрт тулахаар их болж магад: цаг хугацаа, нөөц дээр тулгуурлан дахин халдварын илүү олон тохиолдлыг тодорхойлох боломжтой. Олон оронд халдварын анхны давалгаанаас хойш хангалттай хугацаа өнгөрсөн. Зарим бүс нутагт шинэ дэгдэлт гарч байгаа бөгөөд хүмүүс дахин вирусын халдвар авах боломжтой болоод байна. Шинжилгээ оношлуур илүү хурдан мөн нөөц боломж хангалттай болсон. Жишээлбэл, Хонгконг эрийн хоёр дахь халдвар нь Испанид аялж, Хонгконг руу буцаж ирэхэд нисэх онгоцны буудал дээр SARS-CoV-2-ын шинжилгээний дараа илэрсэн юм.

Мөн, Рено хотын Невада нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, судлаач Марк Пандоригийн хэлснээр нийгмийн эрүүл мэндийн лабораторийн эрдэмтэн судлаачид одоо л дахин хөлөө олж эхэлж байгаа бөгөөд эхний үеийн цар тахлын үеэр лабораториуд ачааллаа дийлэхгүй байсны улмаас халдварын дахин тархалтыг хянах талаар төсөөлөхөд ч хэцүү байсан. Харин одоо лабораториуд амьсгаа авах боломжтой болж эерэг SARS-CoV-2 вирусын геномын дарааллыг тодорхойлох нуклейн хүчлийн дараалал тогтоох материаллаг баазуудыг бэлдсэн.

Хонг Конгийн Их Сургуулийн Клиникийн микробиологич Кельвин “эдгээр бүх хүчин зүйлүүд нь ирээдүйд дахин халдварлалтыг илрүүлэх, баталгаажуулахад илүү хялбар болох юм” гэжээ.


Хонг конг залуу коронавирусын халдварыг хоёрдох удаагаа туссан анхны хүн болсон. Credit: Yan Tang/SOPA Images/Getty

Дахин халдварлалт нь анхныхаасаа хүнд эсвэл хөнгөн тусах уу?

Лондон дахь Францис Крик Хүрээлэнгийн вируслогич Жонатан Стои хэлэхдээ хоёр дахь халдварлалтын яг ямар учиртайг хэлж мэдэхгүй ч зөвхөн нэг тохиолдлоор дүгнэлт хэлэх нь хэцүү бөгөөд Ивасакийн үзлээс ялгаатай нь Хонг Конг залуугийн хоёрдох халдварт шинж тэмдэг илрээгүйд тайвширч болохгүй гэж үзсэн.

Стои нь КОВИД-19-ийн хүндрэл нь хүн тус бүрд маш их ялгаатай ба халдварлалт нь ч мөн адил ялгаатай байх боломжтой гэдгийг дурдсан. Вирусийн анхны тун хэмжээ, SARS-2-CoV-2 вирусын ялгаатай байдал болон хүн тус бүрийн эрүүл мэндийн ерөнхий байдал зэрэг нь дахин халдварлалт хир их хүнд байх эсэхэд нөлөөлөх боломжтой. Тэрээр энэ тохиолдлоос өмнө дахин халдварлалтын талаарх тодорхойгүй зүйлс олон байсан гэж хэлж байв.

"Дархлалын санах ой" нь дахин халдвар авах үед халдварын дараах шинж тэмдэгт нөлөө үзүүлж байгаа эсэхийг тодорхойлж мэдэх нь ялангуяа вакцин гарган авах ажилд маш чухал ач холбогдолтой. Хонг Конг улсын залууд илэрсэн шиг хоёр дахь удаагаа дахин халдвар авахад шинж тэмдэг буурч байвал дархлааны систем нь ажиллах зарчимаараа ажиллаж байна гэх санааг дэвшүүлж болно.

Хэрвээ дахин халдварын дараах шинж тэмдэг Невада мужийн иргэнд тохиолдсон шиг муудсаар байвал бидний дархлааны систем тус халдварыг улам муутгаж байгааг илтгэж болох юм хэмээн Австрали улсын Квийнслэндийн их сургуулийн иммунологич Габриелла Белз хэлж байв. Жишээ нь  КОВИД-19-ийн зарим маш хүнд тохиолдол нь дархлааны хариу үйлдлийн үр дүнд эрүүл эд эрхтнийг гэмтээх маягаар илүү хүндэрсэн байдалтай байв. Белзийн хэлж байгаагаар анхны халдварлалтаараа иймэрхүү хүнд шинж тэмдэг илэрч байсан хүмүүсийн дархлааны эсүүд нь хоёр дахь удаагаа халдвар авахад анхны халдварлалтын үед үзүүлж байсан шигээ хурц байдлаар хариу урвал үзүүлж болох юм гэж хэлж байв.

Өөр нэг боломжит хувилбар бол SARS-CoV-2-ийн хариуд үүссэн эсрэгбие нь хоёр дахь халдварын үед вирусын эсрэг тэмцэх гэхээсээ илүү дэмжлэг үзүүлж байх тохиолдол юм. Эсрэгбиеээс хамааралтай өдөөлт (Antibody-dependent enhancement) гэж нэрлэдэг энэхүү үзэгдэл ховор тохиолддог боловч судлаачид амьсгалын замын цочмог хам (SARS) шинж ба Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинжийг (MERS) үүсгэдэг коронагийн төрлийн вирусуудын эсрэг вакцин боловсруулах үедээ энэ шинж тэмдгийг олж илрүүлжээ.

“Судлаачид дахин халдвар авч байгаа тохиолдлуудыг цуглуулан тэдгээрийг ангилж үзэх шаардлагатай” гэж Банкокын Чулалонгкорн Их сургуулийн вируслогч Ёон Поовораван хэлсэн.

Вакцины ирээдүйн төлөвт дахин халдварлалт нь ямар нөлөө үзүүлдэг вэ?

Түүхээс харахад вакцин хийхэд хамгийн хялбар байсан өвчлөлүүд бол анхан шатны халдвар нь удаан хугацааны дархлал тогтоодог өвчнүүд байсан. Жишээлбэл, улаан бурхан, улаан эсэргэнэ гэх мэт.

Гэхдээ дахин халдварлаж буй шинж нь SARS-CoV-2-ийн эсрэг вакцин үр дүнтэй байх боломжгүй гэсэн үг биш юм. Жишээлбэл, зарим вакцинууд хамгаалалтыг хадгалахын тулд ‘идэвхижүүлэгч (booster)’ шаарддаг бөгөөд үүнээс хүмүүс айгаад байх шаардалаггүй" гэж Малли хэлэв. "Энэ нь вакцин боловсруулагдахгүй байгаа эсвэл энэ вирусын байгалийн дархлаа үүсч чадахгүй гэсэн үг биш юм” хэмээсэн.

Дахин халдварлалтыг судлах нь дархлааны систем хэрхэн тогтвортой ажилладаг болоод вакцин боловсруулахад дөхөмтэй болгож өгч байгаа гэж Поовораван хэлсэн. Жишээлбэл,  хүний бие дэхь эсрэгбие тодорхой хэмжээнээс буурсны дараагаар дахин халдварт өртөх магадлалтай болдог. Үүнд судлаачид эсрэгбиеийн түвшинг тогтворжуулахын тулд давтан вакцин хийх аргаар вакцинжуулалтын стратеги боловсруулах хэрэгтэй гэж Поовораван хэлсэн.

Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд дэлхийн хүн амын SARS-CoV-2-ын вакцинжуулалтын талаарх толгой эргэм асуудалтай тэмцэж байгаа үед давтан вакцин хийх нь тийм ч таатай мэдээ биш боловч энэ нь SARS-CoV-2-ын эсрэг удаан хугацааны дархлааг үүсгэхгүй гэж Малли хэлэв.

Вакцин нь халдвараас бүрэн урьдчилан сэргийлэхээс илүүтэйгээр хоёр дахь халдварын үед шинж тэмдгийг бууруулах боломжтой эсэх талаар Малли санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Вакцинд хамрагдсан хүмүүсийг өвчний шинж тэмдэггүй тээгч болгосноор бага зэргийн ашиг тустай боловч үр дүнд нь эмзэг бүлгийн хүмүүсийг эрсдэлд оруулах аюултай юм. Жишээлбэл, вакцинд үр дүнтэй хариу урвал үзүүлдэггүй ахмад настнууд КОВИД-19-т хамгийн их нэрвэгдсэн хүмүүсийн тоонд багтдаг.

Үүний улмаас SARS-CoV-2-оор дахин халдварлахад хүмүүс хэр зэрэг дархлааны хариу урвал үзүүлэх талаарх бодит мэдээллийг Малли сонирхож байв. Уг мэдээлэл нь ирээдүйн тархалтын тухай чухал мэдээллийн нөөцийг бүрдүүлж чадна гэж өгүүлжээ. Хэрэв бид энэ эмх замбараагүй байдлаас гарахыг хүсэж байвал байгалийн халдварлалт болон вакцинжуулалтыг илүү сайн ойлгох нь зүйтэй.

Эх сурвалж: https://www.nature.com/articles/d41586-020-02506-y

 

Мэдээг орчуулж бэлтгэсэн: ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн хамт олон


Бусад мэдээлэл