Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Био-дендро” бактерийн бэлдмэлээр тэмцэлийн ажил хийсэн үр дүнгийн мониторинг судалгаа
“Био-дендро” бактерийн бэлдмэлээр тэмцэлийн ажил хийсэн үр дүнгийн мониторинг судалгаа

Тус хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лабораторид гаргаж авсан Био-дендро бактерийн бэлдмэлийг энэ жилээс үйлдвэрлэлд нэвтрүүлж, ЗГХА Ойн газартай хамтын ажиллагааны хүрээнд анх удаагаа ойн санд тэмцлийн ажилд хэрэглэв. Нийслэлийн ногоон бүсийн Сэлхийн амны ойн санд Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэртэй  тэмцэх тэмцлийн ажлыг 6 сарын 9-16-ны хооронд авиамикробиологийн аргаар хийж гүйцэтгэсэн. Уг ажлын үр дүнг бид өөрсдийн судалгааны багийг гарган давтамжтай мониторинг судалгаа хийхэд, тэмцлийн ажлын үр дүн 90-ээс дээш хувьтай, шилмүүсний нахиа 5мм орчим сэргэн ургалттай байна.

Тэмцлийн ажил хийхээс өмнө нэг модонд 125-912 хүрэнцэр тоологдож байсан бол гүйцэтгэснээс хойш 10 дах хоногт нэг модонд 0-6 хүрэнцэр, модны титмийн доорх 1м2 талбайд 98-134 үхсэн хүрэнцэр тоологдлоо.



 





Бусад мэдээлэл