Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСӨЛ”-ийн хүрээнд “Дэд төсөл хэрэгжүүлж буй зарим ТХГН-уудад Биологийн олон янз байдлын судалгаа явуулах” зөвлөх үйлчилгээний ажлын нээлтийн танилцуулга, хэлэлцүүлэг болов

Тус хэлэлцүүлгийг нээж ЕСБХ-ийн захирал, ШУ-ны доктор  Я. Адъяа болон Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах, Уур Амьсгалын Өөрчлөлтөд Дасан Зохицох Төслийн ахлах мэргэжилтэн П. Галрагчаа  нар үг хэлэв.

 Хөхтний Экологийн Лабораторийн эрхлэгч, доктор Б. Лхагвасүрэн зөвлөх үйлчилгээний ажлын багийн үндсэн гишүүд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, цаашид зохион байгуулах сургалт, семинарын агуулга, хамтарсан судалгааны ажлын талаар нээлттэй хэлэлцэв. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагаа, бүрэлдэхүүн лабораториудын талаарх товч танилцуулгыг эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э. Ариунболд танилцуулав.

Дэд төсөлд хамрагдаж буй ТХГН-ын хамгаалалтын захиргааны удирдлагууд, эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан мэргэжилтэнгүүд, байгаль хамгаалагч нар нээлтийн танилцуулга, хэлэлцүүлэгт оролцсон. Хустай нурууны БЦГ болон Тарвагатайн нурууны БЦГ-ын төлөөлөл “Халиун бугын мониторинг судалгаа, хамгааллын талаар хийж буй ажлын үр дүн”, Улаан Тайгын ДЦГ, Отгонтэнгэрийн ДЦГ-ын төлөөлөл “Янгир ямааны мониторинг судалгаа, хамгааллын талаар хийж буй ажлын үр дүн”, Хан-Хэнтийн ДЦГ болон Горхи-Тэрэлжийн БЦГ, Зэд Хантай-Бүтээлийн нурууны ДЦГ-ын төлөөлөл “Молцог хандгайн мониторинг судалгаа, хамгааллын талаар хийж буй ажлын үр дүн” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Зөвлөх үйлчилгээний ажлын багийн гишүүд БИОСАН програм болон түүний ашиглалтын өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, мөн биологийн олон янз байдлын судалгаа явуулахад ашиглах судалгааны аргазүй, хээрийн судалгааны үед хэрэглэх багаж, тоног төхөөрөмжийн талаар ТХГН-уудын удирдлага, эрдэм, шинжилгээ судалгаа хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт танилцууллаа. Үүнд: Хөхтний Экологийн Лабораторийн ЭША Г. Наранбаатар “ТХГН-т хэрэгжиж буй БИОСАН мэдээллийн сангийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд”, ЭШТА, доктор Б. Лхагвасүрэн, ЭША Г. Гантулга “Судалгаа хамгааллын зориулалтаар ойн болон уулын туруутан барих аргазүй”, ЭША, доктор Г. Сүхчулуун, Г. Гантулга нар “Хээрийн судалгааны үед ашиглах багаж, төхөөрөмж” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Дээр дурьдсан илтгэлүүд нь төслийн хүрээнд хийгдэх сургалтын жишиг хичээлүүд болох юм.

Хүрээлэнгийн үйл ажиллагаа, бүтэц, лабораториудын талаар ЭНБД Э. Ариунболд товч танилцуулав.

Бусад мэдээлэл