Вэбсайтын цэс
Хэлний сонголт
СУДЛААЧИД ОХУ-ЫН МОСКВА ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН БИОЛОГИЙН ИЖ БҮРЭН ЭКСПЕДИЦИЙН 50 ЖИЛИЙН ОЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
СУДЛААЧИД ОХУ-ЫН МОСКВА ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН БИОЛОГИЙН ИЖ БҮРЭН ЭКСПЕДИЦИЙН 50 ЖИЛИЙН ОЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО


Хагас зууны түүхтэй Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн ойг  тохиолдуулан 2019 оны 10 сарын 23-25 ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тус хүрээлэнгийн 3 залуу ажилтан, 2 ахмад эрдэмтэн оролцож илтгэл хэлэлцүүллээ.


Өнгөрсөн 9 дүгээр сард
Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн 50 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан арга хэмжээнд ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч  А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан билээ. Энэхүү ойн хурлын үеэр 36-аас доош насны залуу судлаачдын дунд шилдэг ханын илтгэлийн уралдаан зарласан бөгөөд шалгарсан Биологи болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 5 залуу судлаач урилгаар Москва хотноо эрдэм шинжилгээний бага хуралд оролцоод ирлээ. Тодруулбал: Амьтан судлалын салбар хуралдаанд Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Анхбаяр “Measuring and mapping the influence of landscape factors on livestock predation by wolves in Mongolia” сэдвээр, эрдэм шинжилгээний ажилтан Г.Гантулга “The camera trap study of wildlife in Bogdkhan mountain” сэдвээр, Генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Дэлгэрзул “Genetic diversity analysis of Argali (Ovis ammon) population in Mongolia using microsatellite markers” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бол Ургамал судлалын салбар хуралдаанд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан О.Хонгорзул “Burning effects on the structure and composition of Stipa grandis community of Eastern
Mongolian dry steppe” сэдвээр, эрдэм шинжилгээний ажилтан Н.Жавхлан “Fluctuation patterns of some dominant species in Mongolian dry steppe” сэдвээр тус тус илтгэл тавьж амжилттай хэлэлцүүллээ.

Хурлын төгсгөлд Москва хотын Экологи түүхэн хөгжлийн хүрээлэнгийн захирал, Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Оросын талын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, академич В.В.Рожнов хэлсэн үгэндээ “Өнөөдөр энд Орос-Монголын эрдэмтэн судлаачдын гурван үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Залуу судлаачид маш сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүллээ. Орос-Монголын судлаачдын эрдэм судлалын ирээдүй гэрэлтэй байна” хэмээн онцлон дурьдсан байна.

 

 

 


Бусад мэдээлэл