ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробиологийн лаборатори болон Унгар улсын Сегедийн Их сургуулийн Биотехнологи, Микробиологийн факультетын хоорондын хамтарсан "Bioprospecting and biodiversity investigations of fungal endophytes isolated from traditional Mongolian medicinal plants" сэдэвт төслийн хүрээнд Сегедийн Их Сургуулийн Микробиологийн факультетын эрдэмтэд 2024 оны 7 сарын 4-ны өдөр Биологийн хүрээлэнтэй танилцаж доорх сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.
1. Профессор. Доктор Чоба Вагволжий "Development of a Bacillus-based technology with plant growth-promoting and yield-enhancing potential for sweet potato cultivation" (Чихэрлэг төмс тариалахад өсөлтийг дэмжих, ургацыг нэмэгдүүлэх чадвартай, Bacillus-д суурилсан технологийг хөгжүүлэх),
2. Доктор Ласло Кредиц "The Good, the Bad and the
Ugly’ in the shades of green: the genus Trichoderma in the spotlight"
(Ногоон өнгийн"Сайн, муу, муухай": триходерма төрөл анхаарал татаж
эхэллээ)
3. Доктор Миклош Тако "Fermentative and
enzyme-assisted approaches for the production of bioactive molecules" (Био
идэвхт молекулыг үйлдвэрлэх исгэх болон ферментэд суурилсан аргууд),
4. Доктор Андраш Шекерес "Metabolomics: aims, tools and application areas" (Метаболомик: зорилго, хэрэгсэл, хэрэглээний талбар)