СТРУКТУРА И Научные результаты деятельности СРМКБЭ РАН и
АНМ
БНМАУ-ын нутагт Монгол Зөвлөлтийн палеонтологи, биологийн
эрдэм шинжилгээний хамтарсан хайгуулыг 1969 оноос ажиллуулахыг Шинжлэх Ухааны Академи
/н.Ширэндэв/-д зөвшөөрч БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1969 оны 3-р сарын 28-ны
өдрийн “Палеонтологи, Биологийн хайгуул ажиллуулах тухай” 89-р тогтоол гарч,
1969 оны 8-р сард Улаанбаатар хотноо ЗХУ-ын Шинжлэх ухааны академи ба БНМАУ-ын
Шинжлэх ухааны академийн хооронд хамтран ажиллах Монгол-Зөвлөлтийн хамтарсан
биологийн иж бүрэн экспедицийн гэрээнд гарын үсэг зурж, тус экспедицийн дүрмийг
баталж, 1970 оноос тус экспедицийн хээрийн судалгааны ажлыг эхлүүлжээ.
Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедици (МОХБИБЭ)-ийн бүтэц, бүрэлдэхүүн, экспедицийн ажлын гол үр дүн, түүхэн хөгжилтэй холбоотой баримт мэдээлэл, ахмад эрдэмтдийн дурсамж зэрэг материалыг нэгтгэн боловсруулсан түүхэн товчоон бүтээлийн эмхэтгэлийг хэвлүүлэв.
Дэлхийн хуурай газрын экосистемийн судалгааны томоохон
экспедицийн нэг МОХБИБЭ тасралтгүй 50 жил ажиллаж Монгол орны байгалийн нөхцөл,
биологийн нөөц баялагийн талаархи онол практикийн гүнзгий ач холбогдолтой өргөн
цар хүрээтэй судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж, Монгол орны амьтан,
ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг үндсэнд нь нарийвчлан тогтоож,
биологийн олон янз байдал, нөөцийг үнэлэн тогтоох, байгалийн нөхцөлийн өвөрмөц
онцлог, зүй тогтлыг илрүүлсэн эрдэм судлалын 6.5 мянган эрдмийн бүтээлийг
туурвин нийтлүүлжээ.
Экспедицийн ажлын үр дүнгээр Монгол орны байгалийн
нөхцөл, биологийн нөөц цуврал 66 боть, Монгол орны шавж 11 боть, Монголын сээр
нуруутан амьтад цуврал 7 боть, Монгол Оросын болон олон улсын эрдэм
шинжилгээний 30 гаруй бага хурлыг зохион байгуулж, хураангуй бүтээлийг хэвлүүлсэн.
1972 оноос хойш харьцангуй цөөн тоогоор хэвлэгдсэн эдгээр бүтээлүүд ховордож
заримыг олж танилцахад бэрхтэй болсон тул тухайн ботийн гол үр дүн, дүгнэлт
саналыг тусган хураангуйлсан эмхэтгэл бүтээлийг хэвлүүлж нийтийн хүртээл
болгов.
Монгол Оросын хамтарсан биологичдын олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон мэдээ, эх хэрэглэхүүн нь монгол орны экосистем, биологийн төрөл зүйлийн хувирал өөрчлөлтийг үнэлэн дүгнэх мониторинг судалгааны чухал ач холбогдолтой юм.
АННОТИРОВАННЫЙ СПИСОК Диссертаций, защищённых участниками СРМКБЭ РАН и АНМ
МОХБИБЭ байгуулагдсан үеэсээ эхлэн манай оронд эрдмийн
зэрэгтэй боловсон хүчин бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. ОХУ-ын ШУА-ийн
хүрээлэнгүүд, их, дээд сургуулиудад манай ажилтнууд эрдэм шинжилгээний
томилолтоор урт, богино хугацаагаар томилогдон ажиллаж мэргэжил дээшлүүлэхийн
зэрэгцээ аспирантур, докторантурт суралцаж 28 судлаач шинжлэх ухааны доктор, 90
ажилтан дэд докторын зэргийг амжилттай хамгаалсан байна.
МОХБИБЭ-ийн хээрийн судалгааны ажилд оролцон Монгол орны
байгалийн нөхцөл, биологийн олон янз байдлын холбогдолтой хээрийн судалгааны
материалыг цуглуулж боловсруулан эрдмийн зэрэг горилсон Орос, Монголын 150
гаруй эрдэмтдийн бүтээлийн онол практикийн ач холбогдолтой гол үр дүн, дүгнэлт
саналыг тусгасан хураангуйг эмхэтгэн хэвлүүлэв.
Орос монголын биологич эрдэмтдийн бүтээн туурвисан эрдмийн бүтээл, байгаль хамгааллын холбогдолтой санал зөвлөмжийг үе үеийн Засгийн газар бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, их дээд сургуулийн оюутан, судлаачид гарын авлага хэрэглэхүүн болгон ашиглаж, байгаль хамгааллын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмрийг оруулсан.
Ecosystems Atlas of Mongolia,2019
The new Ecosystems Atlas of Mongolia comprises 261 pages and is a major generalizing cartographic work. The authors have presented the current state of natural ecosystems and their degree of anthropogenic disturbance, reflecting the main causes of negative influences in the most compact form and illustrating this information with a large array of factual data, drawings, diagrams, and photographs.
The scale of the
maps presented in the Atlas depends to a large extent on the format of printed
sheets, this is especially true for small-scale maps covering the entire
territory of Mongolia, its natural and economic regions, and large aymags. The
scale of both mapping and the authors’ variants of maps of the aymag
territories is 1: 1 000 000. Soums, large protected areas and model polygons
were mapped on a scale of 1: 200 000. The original maps of key and reference
areas were created on a large scale: 1:10 000 - 1:50 000.
Along with
"traditional” ecological maps, the Atlas provides up-to-date information
on the socio-economic status of Mongolia's regions. The Atlas consists of two
large sections: The general First section contains maps of analytical categories
created on the basis of statistical data and content of inventory maps, which
include maps of zoning: climatic, landscape, ecosystem types, ecological
instability, river basins and marsh ecosystems, as well as maps of protected
areas and habitats of rare species of wild mammals and birds. The Second
section presents maps of natural complexes (ecosystems, vegetation, soil,
animals, and forests) and economic objects of the land base (arable lands,
livestock, mineral deposits, water wells and springs, and others), separately
for each aymag. The vast majority of the maps are presented for two time
periods: 1990, and 2015-2017, which makes it possible to trace the parameters
of the described objects in their dynamics over the past 20-25 years. For ease
of use, all of the maps have been divided into 4 blocks according to the
present administrative-territorial classification of Mongolia into 4
natural-economic regions: Western, Hangay, Central, and Eastern. All maps are
provided with applicable legends and illustrated with photographs; the Atlas
also includes informational tables and graphs, and explanatory texts.
It should be
noted that the Atlas is available in both paper and digital formats. A GIS was
created for the included maps. This has made it possible to adjust the authors'
layouts of maps, to establish a direct relationship between specific contours
on a map and their characteristics, both quantitative (area, exact geographical
location, index in the legend, etc.) and qualitative (degree of anthropogenic
disturbance, degradation factors, type of use), as well as to enable necessary
calculations and analytical actions.
The Atlas gives
a visual representation of multifaceted and large-scale long-term scientific
investigations conducted in the framework of the JRMCBE RAS and MAS. It is
intended for a broad diversity of users, including nature researchers in
Mongolia, Inner Asia, and Southern Siberia who study pastures, forests, and
degradation of natural ecosystems, as well as for geographers of various specialties,
botanists, and zoologists. The information contained in the Atlas will be
useful for administrative and planning purposes, for environmental authorities
of Mongolia, and for industrial and public organizations.
The Atlas
“Ecosystems of Mongolia” is the result of the work of a large team of
researchers who at different times participated in the investigation and
mapping of ecosystems of Mgolia and their components, in the assessment of
their anthropogenic destabilization and current state. In total, more than 100
scientists and specialists – participants in the Expedition as well as members
of various state, educational, and non-governmental institutions of Russia and
Mongolia – took part in the various stages of preparation of the Atlas.