МОНГОЛ-ОРОСЫН
ХАМТАРСАН БИОЛОГИЙН ИЖ БҮРЭН ЭКСПЕДИЦИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
50
гаруй жилийн түүхтэй Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн
2021 оны хээрийн судалгаа амжилттай явагдаж дууслаа. Сүүлийн жилүүдэд үүсээд
байгаа дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөө, үүнээс үүдэлтэй элдэв бэрхшээл
саадыг монгол-оросын эрдэмтэд хамтран туулж манай орны байгалийн зэрлэг амьтан,
ургамал, экологийн судалгааг цаг уурын эрс тэс нөхцөлд өрнүүлжээ. Энэ жилийн
судалгаанд нийт 6 тооны хээрийн судалгааны баг гарч ажилласан ба Оросын талаас 17
судлаач, Монголын талаас 20 судлаач хамрагджээ.
Тус
экспедицийн Монголын талын даргаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал,
доктор Д.Гантулга томилогдсон юм. 2021 оны экспедицийн хээрийн
судалгааны ажлын үр дүнг дүгнэн сайшааж, экспедицийн үйл ажиллагаанд ургамал
судлалын уламжлалт чиглэлийг дэмжин үргэлжлүүлэх, мөн амьтан судлалын чиглэлийг
улам идэвхжүүлэн сэргээх, цаашид эдгээр чиглэлийн судалгааг өргөжүүлэх, шинэ
төвшинд хөгжүүлэх, монгол-оросын судлаачдын оролцоо, хамтын ажиллагааг
идэвхжүүлж ажиллах тухайгаа илэрхийлсэн юм. 2020 онд цар тахлын шалтгаанаар
экспедицийн үйл ажиллагаа түүхэндээ анх удаа зогссон юм.
Доктор
Э.Ариунболд