Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүллээ.
“Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн туршлага, сургамж” салбар дундын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүллээ.

Монгол Улсын ЭМЯ, УОК, АШУҮИС, Монгол улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар хамтран 2023 оны 05 сарын 29-ний өдөр зохион байгуулсан “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ТУРШЛАГА, СУРГАМЖ” салбар дундын эрдэм шинжилгээний хуралд Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн ЭША Д.Долгион “SARS-CoV-2-ын халдварыг илрүүлэх Фермент холбоот эсрэгбиеийн урвалын оношлуурын цомог” сэдэвт илтгэл хэлэлцүүлээ

Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн хамт олон өөрсдийн бололцоо, мэдлэг чадвар, боломжийг ашиглан SARS-CoV-2 вирусийн нуклеокапсид (N) уурагт суурилсан, уг вирусийн эсрэг эсрэгбие үүссэн эсэхийг тодорхойлох, дархлаа тогтцыг хянах зорилготой оношлуурыг боловсруулсан билээ. Энэхүү оношлуур нь оюуны өмчийн баталгаажуулалт хийгдсэн, оношилгоо, эмчилгээний зориулалт бүхий шинэ бүтээгдэхүүний гэрчилгээг авсан ба нарийвчлал өндөртэй төдийгүй хэрэглэхэд хялбар, төв болон орон нутгийн аль ч зэрэглэлийн лабораторид ашиглаж болох давуу талтай юм. 

Тус эрдэм шинжилгээний хуралд 23 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэгдэж, цар тахлын үеийн бодлого, эрх зүй, нийгэм, эдийн засаг, эрсдэлийн үнэлгээ, харилцаа холбоо, логистик, шуурхай хариу арга хэмжээ, халдварын хяналт сэргийлэлт, тархвар зүй, оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүний нөөцийн бэлэн байдлын чиглэлээр хийгдсэн нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн бүхий 200 гаруй эрдэм шинжилгээний илтгэлээс бүрдсэн хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарчээ. 




Бусад мэдээлэл