БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн профессор Cao Lei-тэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга болон Шувуу, шавж судлалын лабораторийн эрхлэгч, доктор Д.Идэрбат
нар БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн
Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны судалгааны төвийн профессор Cao Lei-тэй ус
намгархаг газрын шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах талаар
хэлэлцэв.
Монгол орны төв болон баруун бүсийн шувуудад ач холбогдол бүхий газруудад хамтарсан хээрийн судалгааг 2023.08.19-оос 6 хоногийн хугацаанд явуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.