Бүгд Найрамдах Энэтхэг улсын Коймбатор
хот дахь Авинашилингамын Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Ерөнхий нарийн бичгийн
дарга, доктор, профессор С.Коусаля болон доктор, дэд профессор С.Калайселви
нар 2017 оны 7-р сарын 24-30-ны өдрүүдэд Монгол улсад айлчиллаа.
Энэхүү айлчлалынхаа хүрээнд ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэнгийн захирал, биологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Я.Адъяа болон Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэг нартай ажил хэргийн уулзалт хийж, цаашид тус хүрээлэнтэй ургамлын биотехнологийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.