5 сарын 19 ны ням гаригт Оюу толгой ХХК-н ханган нийлүүлэгч 20 гаруй байгууллагын хамт олон Ботаникийн цэцэрлэгт 4 төрлийн 500 мод сөөг тарьж байгууллагад 7 сая төгрөгний орлого орууллаа. Хөдөлмөр хамгаалал, зохион байгуулалтын болон бэлтгэл ажлыг Ботаник цэцэрлэгийн салбар бүрэн хангаж ажилласан байна.
Өнгөрсөн жилийн мөн энэ өдөр Ботаникийн цэцэрлэгт 2000 гаруй мод, модлог ургамал тарьсан нь өдгөө маш сайхан ургаж, Улаанбаатар хотод өнгө үзэмж, цэвэр агаар бэлэглэхэд хувь нэмэр оруулж байна.