Унгарын ШУА-ийн Экологи, Ботаникийн хүрээлэнгийн судлаач Molnár Zsolt, Biró Marianna, Molnár Ábel болон Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Гантуяа нар 2019 оны 7 сарын 18-нд Монгол-Унгарын этноботаникийн хамтын ажиллагааны талаар болон өөрсдийн судалгааны ажлын зарим үр дүнгээр семинар хийлээ.
Этноботаник нь Монголд харьцангуй шинэ судалгааны салбар бөгөөд тус
хүрээлэн нь 2016 оноос хойш Унгарын ШУА-ийн судлаачидтай хамтран ажиллаж байгаа
ба энэ жилээс хамтын ажиллагааны албан ёсны гэрээ байгуулан ажиллаж байна. Уг
судалгааны баг нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт 3 жил дараалан ажиллаж
судалгаа, шинжилгээний үр дүнгээрээ анхны эрдэм шинжилгээний өгүүллээ
хэвлүүлэхээр зөвшөөрөгдсөн ба энэ жилээс судалгааны цэг болон хүрээгээ
өргөжүүлэхээр төлөвлөөд байна.