Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол орны жигүүртэн – 2017” гэрэл зургийн уралдаан
“Монгол орны жигүүртэн – 2017” гэрэл зургийн уралдаан

Монголын шувуу ажиглагчдын клубын 6-р уулзалт 2018 оны 4 сарын 7-нд болж өнгөрлөө. Уулзалтын үеэр шувуу сонирхогч хүмүүст зориулан мэргэжлийн судлаачид олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн, шувуу ажиглах хобби түүний шинжлэх ухааны ач холбогдлын талаар мэдээлэл өглөө. Уг үйл ажиллагааны үеэр олон нийтийн дунд зарласан “Монгол орны жигүүртэн – 2017” гэрэл зургийн уралдаан дүнгээ танилцуулан нийт 3 номинацийн 5 шилдэг бүтээлийг шалгаруулсан.  Уралдаанд 32 оролцогчийн 119 бүтээл ирснээс тэргүүн байрын шагнал болон ховор шувуу шувууны ангилалд Шувуу судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонбаяр түрүүллээ.






Шилдэг зургийн шагнал хүртсэн үлийн цагаан оготоноор хооллож буй цасч дэглий (Ardea alba). 















Ховор шувуу ангилалд түрүүлсэн мандир уранхажин (Aix galericulata).



Бусад мэдээлэл