Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОХУ-ЫН ШУА-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ А.В.АДРИАНОВ БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, ХУСТАЙ БЦГ-Т ЗОЧЛОВ
ОХУ-ЫН ШУА-ИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ А.В.АДРИАНОВ  БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, ХУСТАЙ БЦГ-Т ЗОЧЛОВ


ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеевийн айлчлалын хүрээнд дэд ерөнхийлөгч, академич А.В.Адрианов, Оросын ШУА-ын гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга О.Э.Глуховцева, Москва хотын экологи түүхэн хөгжлийн хүрээлэнгийн захирал, МОХБИБЭ-ийн Оросын талын талын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, академич В.В.Рожнов, дэд захирал Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн А.В.Суров, эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Ю.Феоктистова, МОХБИБЭ-ийн Оросын талын дарга, доктор С.Н.Бажа, тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 9 сарын 9-нд ШУА-ийн Биологийн хүрээлэнд айлчилж хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төлөөлөгчдийг Монголын ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын ажилтнууд, тус хүрээлэнгийн захирал, эрдмийн хамт олон, академич нар хүлээн авч уулзан Орос, Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагаа, МОХБИБЭ-ийн 50 жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлууд, үр дүнгийн талаар ярилцаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын дараа дэд ерөнхийлөгч ноён А.В.Адрианов тус хүрээлэнгийн Үзмэрийн танхим, Биоцех болон зарим лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн тэрээр Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг Хустай байгалийн цогцолбор газарт зочилж, Монгол орны байгаль хамгааллын түүхэн уламжлал, байгалийн нөхцөл, биологийн төрөл зүйлийн талаарх сонирхсон асуултдаа хариулт авлаа.

А.В.Адрианов нь далайн биологийн мэргэжилтэй ба Оросын далайн биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд, ахлах, тэргүүлэх ажилтан, орлогч захирал, захирал, Алс Дорнодын улсын их сургуулийн Амьтан судлалын тэнхимийн эрхлэгч зэрэг албан тушаал хашиж байгаад 2017 оноос ОХУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна. Мөн тэрээр А.В.Жирмунскийн нэрэмжит Далайн биологийн үндэсний шинжлэх ухааны төвийн эрдэм шинжилгээний захирал, ОХУ-ын ШУА-ийн Шинжээчдийн зөвлөлийн дарга, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ХАА-н хорооны дарга, ОХУ-ын ШУА-ийн Бүх Оросын Гидробиологийн Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг ба “Тэнгисийн биологи” эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор, “Вестник РАН”, “Вестник ДВО РАН”, “Сээр нуруугүй амьтан судлал”, “Номхон далайн анагаах ухааны сэтгүүл” зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлийн гишүүн юм.





                               


                                


Бусад мэдээлэл