ДИЖИТАЛ ПГУ-ЫН
СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дижитал Полимеразийн Гинжин Урвалын (ПГУ) тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт болон NIPT тестийг ашиглах зааварчилгааны сургалтыг Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторид 2023 оны 2 сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтыг Герман улсын QIAGEN компаны мэргэжилтэн К.Алина удирдан явуулсан ба сургалтад Биологийн хүрээлэнгийн Молекул биологи, Генетик, Микробиологи, Микробын нийлэгжил болон Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан нар хамрагдав.
Сүүлийн үеийн дэвшилтэт арга болох 3-р үеийн
ПГУ буюу дижитал ПГУ-ын тухай онолын болон практикийн сургалт хослон дижитал
ПГУ-ын хэрэглээ болон механизмын талаар, дадлагын хэсэгтэйгээр зохион
байгуулагдав.