Байгаль
орчин Аялал Жуулчлалын яам, Өмнөговь аймгийн Байгаль орчин Аялал Жуулчлалын
газар, Оюутолгой ХХК, ШУА-ийн
Газарзүй-Геоэкологийн хүрээлэн хамтран Даланзадгад хотод 2023.06 сарын 16-нд
зохион байгуулсан “Уур амьсгалын
өөрчлөлт, дасан зохицох, цөлжилтийг сааруулах-2023”, “Өмнөд говийн бүсийн
экосистемийн судалгаа хамгаалал” эрдэм шинжилгээний бага хуралд тус
хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор Х.Алтанзул
болон Оюутолгой ХХК-ийн “Biodiversity Priority Plant Propagation research
service” сэдэвт захиалгат төслийн (2018-2023) удирдагч, доктор, дэд профессор
Ю.Оюунбилэг эрдэм шинжилгээний дэд ажилтан Ц.Мөнхцэцэг, М.Цолмон, эрдэм
шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Эгшиглэн нар оролцов.
Тус эрдэм шинжилгээний хуралд энэхүү төсөлт ажлын хүрээнд (2018-2023) Монгол орны нэн ховор сөөг Грубовын хөөндий (Spongia carpella grubovii Ulzij.,), ховор сөөг Танамал махирс (Lycium truncatum Wang.,)-г биотехнологийн аргаар ургуулж бичил суулгац гарган авч, Оюу толгой ХХК-н Байгалийн ургамлын үржүүлгийн төвд шилжүүлж эхэлсэн ажлын явцын талаар ханан илтгэлээр оролцож, бортоготой суулгац болон өсгөврийн шилэн савтай in vitro ургамлын дээжүүдээс үзэсгэлэнд тавьж танилцуулсан.