Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОЛЕКУЛ БИОЛОГИЙН МЭДЛЭГ САЙЖРУУЛАХ ОНОЛ, ДАДЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОЛЕКУЛ БИОЛОГИЙН МЭДЛЭГ САЙЖРУУЛАХ ОНОЛ,  ДАДЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Гантулгын санаачлагаар эхний удаад тус хүрээлэнгийн залуу судлаачдад молекул биологийн мэдлэг сайжруулах сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 07, 11, 14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
















Тус сургалтын хүрээнд:

·         ДНХ болон РНХ молекул

·         Прокариот болон эукариот организмын генийн экспрессийн зохицуулга

·         Репликаци

·         Транскрипци

·         Трансляци

·           Эсийн цикл

·           Молекул биологийн аргазүйнүүд

·         ПГУ-ын онолын үндэс

·         Праймар загварчлал

зэрэг сэдвийг онолын хүрээнд сонирхолтойгоор зааж сургасан болно.

Уг сургалтад Ургамлын аймаг ангилалзүй, Ургамалжлын экологи, ургамлын нөөц, Ургамлын интродукци, Хөхтний экологи, Шувуу судлал, Гидробиологи, загас судлал, Шавьж судлал зэрэг ургамал, амьтан судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндсэн лабораториудын нийт 15 залуу судлаач хамрагдаж өөрсдийн судалгааны чиглэлд Молекул биологийн онолын ерөнхий аргазүйн мэдлэгийг хэрхэн ашиглах, судалгааны явцад үүсдэг зарим анхаарах зүйлс, лабораторийн зарим аргазүй зэрэг чухал мэдэгдэхүүнүүдийг өгөв. 








Бусад мэдээлэл