Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/203 дугаар тушаалд тусгагдсан “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрөөх ажлын хүрээнд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон зарим онцлох үйл ажиллагааг идэвх санаачлага гарган, зохион байгуулан ажиллаж байна.
“Дэлхийн номын өдөр”-т зориулан тус хүрээлэнд өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр “Олонлог Академи” сургуулийн ахлах ангийн 40 орчим сурагчдыг урин ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн болон Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн үе үеийн эрдэмтэн судлаачдын генетик, молекул биологи, биотехнологи, амьтан, ургамал судлалын чиглэлээр туурвин гаргасан монографи, ном, хамтын бүтээл, танин мэдэхүйн цуврал товхимолуудын дээжийг тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Ариунболд танилцуулан Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетний биологи, экологи, ангилалзүйн нарийвчилсан судалгааны зарим сонирхолтой үр дүнгүүд, байгаль орчноо хэрхэн хайрлан хамгаалах талаар танин мэдэхүйн ерөнхий ойлголт өгч, хүрээлэнгийн эрдэм шинжигээ, судалгааны ажлаа сурталчилан ажиллав.
Мэдээлэл бэлтгэсэн: Хүрээлэнгийн IT, цахим хуудас хариуцсан мэргэжилтэн Д.Баярмаа