ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн болон тус лабораторийн эрхлэгч, доктор Д.Гантулга нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Д.Манлайн урилгаар 2019 оны 10 сарын 14-нөөс 21-ны хооронд тус их сургуулийн Адуу судлалын тэнхимд зочлов. Энэ үеэр хоёр байгууллагын төлөөлөгчид хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлаа дүгнэж цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн академич Ц.Оюунсүрэн адууны молекул генетикийн судалгаа, доктор Д.Гантулга орчин үеийн молекул биологийн арга зүйг адуу судлалд хэрхэн ашиглах боломж сэдвээр лекц уншиж оюутан залуучуудын сонирхсон асуултуудад хариулт өгөв.