Өнөөг хүртэл Монгол оронд мөөгний талаар хийгдэж буй судалгааны ажлын үндсэн чиглэлийг нэгтгэн дүгнэх зорилгоор Монгол орны мөөгийн аймгийн сан хөмрөгийг бүрдүүлж, зүйлийн бүрдлийг нарийвчлан тогтоох, ангиллын системийг боловсруулах, тархац, нөөц болон экологи, нэн ховор, ховор мөөгний химийн найрлагыг тодорхойлох, микоризын судалгаа, мөөгний зарим зүйлийн үйлдвэржсэн омгийг нутагшуулан тарималжуулах, мөөгний үрийн материал болох мицели үйлдвэрлэх зэрэг олон чиглэлийн мөөгний судалгааг хамарсан “МӨӨГНИЙ СУДАЛГАА II” ОУЭШБХ-ыг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн,
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль хамтран 2019 оны 06 сарын 12-нд амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд 15 байгууллагын 70 гаруй мөөг судлаач, сонирхогчид оролцож “Монгол орны мөөгийн ангилалзүй тархац нөөцийн судалгаа”, “Мөөгний аймагт хамаарах бусад организмын судалгаа”, “Мөөгний плантаци, хэрэглээ, ач холбогдол” гэсэн 3 үндсэн сэдвээр нийт 22 илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүллээ.