Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Эмийн ургамлын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
“Эмийн ургамлын судалгаа” эрдэм шинжилгээний  бага хурал зохион байгуулагдлаа

ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Эмийн ургамлын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019.05.17-нд амжилттай зохион байгууллаа.

Энэ жил хоёр дахь удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү бага хуралд ХААИС, ШУТИС, АШУҮИС, ЕбСБХ, УХЭШХ, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Эм судлалын хүрээлэн, Монос групп, Эмийн ургамлын холбоо ТББ зэрэг эмийн ургамлын судалгаа шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллага, аж ахуйн нэгжийн 140 гаруй төлөөлөгч оролцож 1) Монгол орны эмийн ургамлын тархац ба нөөцийн судалгаа,
                                                   2
) Эмийн ургамлын үржүүлэг,

                                                  3) Эмийн ургамлын хэрэглээ, ач холбогдол гэсэн үндсэн 3 ангилалаар нийт 20 гаруй илтгэл сонсож санал солилцлоо. Сүүлийн жилүүдэд эмийн ургамлын ашиглалт ихээр нэмэгдэж, замбараагүй хэрэглэх, гадаадад ихээр гаргах явдал гарч байгаатай холбогдуулан нэн даруй дорвитой арга хэмжээ авах шаардлага гарч байна. Тиймээс зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нэн ховор, ховор ашигт ургамлын генийн санг хадгалж хамгаалах, тарималжуулах арга технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагтай талаар эрдэмтэд онцолж байлаа. 




Бусад мэдээлэл