ЯПОН
УЛСЫН INSTITUTE OF IMMUNOLOGY
КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Institute of Immunology нь анагаах ухаан, биологийн салбарын судалгаанд ашиглагддаг шугаман эс, оношилгооны цомог, урвалж, моноклональ эсрэгбие, антиген зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдаалах чиглэлээр 1979 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй компани юм.
Тус компанийн ерөнхийлөгч Yukio Ito, Точиги аймаг дахь салбарын менежер, захирал Тoshihiko Nakashima тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 3 дугаар сарын 9-өөс 3 дугаар сарын 11-ны өдрүүдэд Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторид айлчлан лабораторийн үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдлөө.
Энэ хугацаанд Молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилчдад RPHA аргын талаар танилцуулан, практик туршилт судалгааг амжилттай хамтран гүйцэтгэж, туршлага солилцов.
ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, ЭШМТА-ны дарга Б.Солонго ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга болон тус төлөөлөгчид хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцох уулзалтыг зохион байгуулсан юм.