Шинжлэх ухааны
академийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лаборатори болон Америкийн
нэгдсэн улсын Вайомингийн их сургуультай хамтарсан “Богдхан уулын дархан цаазат
газар дах зэрлэг хөхтөн амьтдын судалгаа” төслийн хүрээнд 2023 онд хийж
гүйцэтгэх ажлын төлөвлөгөө болон өнгөрсөн оны үр дүнгийн талаар ШУА-н Биологийн
хүрээлэнгийн Хурлын танхимд зохион байгууллаа.
Тус судалгааны
хүрээнд Богдхан уулын дархан цаазат газар дахь биологийн олон янз байдлыг
тогтоох, жижиг хөхтөн амьтдын популяци, тархалтын судалгаанаас гадна саарал
чоно болоод зэрлэг нохойны хамааралын талаар судалгаануудыг тус тус хийж
гүйцэтгэж байна.