“Монголын инновацын 7 хоног” зохион байгуулах арга хэмжээний хүрээнд 2023 оны 6 сарын 5-нд Инновацийн түншлэл форум-2023 үзэсгэлэнд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн дэргэдэх “Гарааны био увидас” ХХК нь ШУА, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн “Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг гумины болон биобэлдмэл ашиглан үнэргүйжүүлэх, боловсруулах” ажлын үр дүнг танилцуулан оролцлоо.
Микробын нийлэгжлийн
лабораторийн эх орны байгалийн төрөл бүрийн эх үүсвэрээс ялгаж, цэвэршүүлсэн
ашигт бичил биетний Био-бордоо бэлдмэлийг, Хими химийн технологийн хүрээлэнд
хүрэн нүүрснээс гаргаж авсан Гумины хүчжүүлсэн бэлдмэлтэй хавсарч хэрэглэн лагийг
богино хугацаанд боловсруулж чадсан нь Монгол улсад олон жил хуримтлагдсан лагийг
боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүсэн анхны томоохон үр дүнтэй ажил боллоо.