Үндсэн агуулга руу

Бүтээл

Столповский Ю.А., Цэндсурэн Ц., Кол Н.В., Воронкова В.Н., Сулимова Г.Е., Захаров-Гезехус И.А., Генофонды домашних животных Монголии, Москва. 2013

2017.12.13  |  БүтээлfX⧉

Уг номонд Монгол ба ОХ-ын хөрш зэргэлдээ бүс нутгийн хөдөө аж ахуйн амьтны генофондын судалгааны дүнг толилуулсан болно. Хонь, ямаа, үхэр, сарлаг, адуу ба тэмээний биологийн материалыг ISSR-фингерпринтингийн аргазүйг ашиглан боловсруулжээ. Энэхүү ном нь Монголын мал аж ахуйн үндсэн үүлдрүүдийн одоогийн байдал ба зоотехник, молекул генетикийн үзүүлэлтийг харуулсан болно. Мөн түүнчлэн ХАА–н амьтны генофондын мониторинг гаргах аргазүйг нарийвчлан тайлбарласан юм.

Монголын гэршүүлсэн 6 зүйл амьтны янз бүрийн үүлдрийн хоорондын генофондын ялгарлыг ISSR-маркерийн полиморфизмоор төлөөлүүлэн харьцуулж, орчин үеийн статистик боловсруулалтын аргыг өргөн ашигласан судалгааны дүнг тусгажээ.