Үндсэн агуулга руу

Бүтээл

Ц.Жанчив Монгол үхэр ба сарлагийн популяцийн генетик тогтоц, УБ. 1987

2017.12.13  |  БүтээлfX⧉

1987  онд нийтлэгдсэн 8.4 хэвлэлийн хуудас энэхүү нэг сэдэвт зохиолд Монгол орны байгаль, цаг уурын үндсэн гурван бүс болох ойт хээр, тал хэр болон говийн бүсийн монгол үхэр, сарлагийн популяциудын хоорондох генетик ялгаа, түүнийг селекцид хэрхэн ашиглах тухай өгүүлжээ. Уургийн полиморфизм нь генетик хувилбаруудын шууд тусгал нь байдаг тул зохиогч түүнийг ашиглан энэхүү хоёр зүйл салын генетик тогтцыг тогтоосон нь эдгээр популяциудын хооронд генийн солилцоо үндсэндээ явагддаггүйгхаруулж байна. Энэ ялгаа нь ялангуяа ойт хээр ба говийн бүсийн популяциудын хооронд бүр илшштэй илэрч байгаа нь газарзүйн алслагдмал байдлаас шалтгаалан тэдгээрийн хооронд явагдах генийн солилцоо хязгаарлагдаж, генетик ялгаа бий болох үндсэн нөхцөл нь болсныг уг нэг сэдэвт зохиолд тусгажээ.

Говийн бүсийн монгол үхэр, говийн алтайн сарлагийн популяциуд бие биенээс хол зайтай жижиг сүргээр маллагддаг тул тэдгээрийн гомозигот байдлын төвшин өндөр болсныг мөн огтоож, түүнээс гарах арга замыг зааж өгчээ.

Энэтхэгийн брахман үхрээс өөр үхрийн үүлдэрт илрээгүй амилазын А-аллель манай орны сарлагийн популяцид илэрсэн нь мутаци өөр өөр орчинд тохиолдлоор үүсч болдгийг баталж байгаа хэрэг бөгөөд энэ талаар уг нэг сэдэвт зохиолд онолын асуудлыг хөндөн тавьжээ.

Энэхүү нэг сэдэвт зохиол манай улсад генетикийн чиглэлээр бичигдсэн анхны зохиол юм.