Унгар-Монголын ШУА
хоорондын хамтарсан “Hungarian-Mongolian Cooperative Evolutionary
Phylogenomics Researches” (Унгар-Монголын хамтарсан эволюцийн филогеномикийн
судалгаа) мобилити төслийн хүрээнд Унгар улсын Дебрецений Их
Сургуулийн 'Lendulet' эволюци
филогенетикийн судалгааны багийн эрхлэгч Доктор Габор
Шрамко манай хүрээлэнд зочилж 2023 оны 6-р
сарын 6-нд судалгааны ажлын сонирхолтой үр дүнгүүдээс хуваалцлаа.
Доктор Габор Шрамко нь Филогенетик, Экологи, Систематик (Таксономи) болон Ботаникийн чиглэлээр судалгаа хийдэг. Сүүлийн жилүүдэд RAD-seq болон WGS (бүтэн геномын дараалал) дээр үндэслэсэн амьтан, ургамлын молекулын филогеномикийн судалгааг хийж байна. Тэрээр төслийн хүрээнд судалгааны багийн гишүүдийн хамтаар 2022 онд Монголд 2 удаа зочилж Генетикийн лабораторитой хамтран эволюци филогенетикийн талаар сургалт, семинар зохион байгуулсан бөгөөд энэ удаад "Evolutionary genetics of steppe polecat (Mustela eversmanii, Mustelidae): hybridization and phylogeography" (Өмхий хүрний (Mustela eversmanii, Mustelidae) эволюцийн генетик: эрлийзжил ба филогеограф) сэдвээр илтгэл тавилаа.