ЗАЛУУ СУДЛААЧДЫН ДУНД “БИО-ХАКАТОН”
ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Биологийн хүрээлэнгийн залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, тулгарсан
асуудалд бүтээлчээр хандах, шийдлийг дэвшүүлэх, харилцан ашигтай хамтын
ажиллагааг эрэлхийлэх, инновацийг хэрэгжүүлэх энтрепренёр арга барил, ур чадвар
эзэмшүүлэх зорилгоор “Био-Хакатон” цогц сургалт, тэмцээнийг 09 дүгээр сарын 28-аас
10 дугаар сарын 1-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд
хүрээлэнгийн лаборатори нэгжүүдээс нийт 19 залуу судлаачид оролцон Баг бүрдүүлэлт, манлайлал, Загварчлах сэтгэлгээ, Бизнес загварчлал зэрэг
сургалтанд хамрагдаж багаар ажиллах, хэрэглэгчийн болон
зах зээлийн судалгаан дээр үндэслэн бизнес санаагаа хөгжүүлэх, бизнес загвар
гаргах, хөрөнгө оруулагчид санаагаа оновчтой танилцуулах зэрэг ур чадварт
суралцлаа.
Сургалтанд хамрагдсан судлаачдын дунд явуулсан тэмцээнд нийт 5 баг шинжлэх ухаанд суурилсан бизнес төсөл боловсруулан өрсөлдсөнөөс Тэргүүн байранд “Бактерийн эсрэг идэвхтэй эфирийн тосон ариутгагч”-ийн санаа дэвшүүлсэн “ФЕРО” баг шалгарсан бол “Барилга байгууламжийн интерьер дизайныг хөвдөөр хийх” санааг дэвшүүлж оролцсон “NOBA GREEN” баг дэд байранд шалгарлаа.