Биологийн
хүрээлэнгийн нэрэмжит шагналыг гардууллаа.
Монгол улсын Биологийн XXXIII олимпиадад идэвхтэй оролцож
өндөр амжилт гаргасан сурагчийг багшийн хамт ШУА, Биологийн хүрээлэнгийн захирал,
доктор Д.Гантулга хүлээн авч, Биологийн хүрээлэнгийн нэрэмжит шагналыг уламжлалт
ёсоор гардууллаа.
Биологийн хүрээлэнгийн нэрэмжит шагналтнаар энэ удаа “Шинэ-Үе” сургуулийн 8г ангийн сурагч Сэр-Од овогтой Ялгуун тодорч гарын бэлэг, мөнгөн шагналын хамт өргөмжлөлийг гардууллаа. С.Ялгуун-д баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.
Монгол улсын Биологийн олимпиадад оролцсон бүх багш сурагчдадаа
ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!