“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Технологи 2023” (EST-2023)
олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.
Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс уламжлал болгон хоёр жил тутамд зохион
байгуулдаг дөрөв дахь удаагийн “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Технологи
2023” (EST-2023) олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2023.08.10-11-ны
өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж ШУА, Биологийн хүрээлэнгийн Микробиологийн лабораторийн хамт олон уг хуралд оролцлоо.
Уг хуралд Микробиологийн лабораторийн эрхлэгч доктор Ж.Энх-Амгалан, эрдэм шинжилгээний ажилтан Б.Бумцэнд нар “Identification and enzymatic activities of phychrophilic yeast isolated from permafrost soil in Mongolia” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.