Олон улсын Ургамлын Биотехнологийн нийгэмлэгийн 15 дахь хуралд амжилттай оролцлоо
Шинжлэх
ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан,
доктор, дэд профессор Ю.Оюунбилэг,
эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Биологи, Хими, Газар зүйн салбарын бага
чуулганы нарийн бичгийн дарга, доктор, Ө.Болортуяа
нар БНСУ-н “Daejeon” хотод 2023 оны
8-р сарын 6-11-нд зохион
байгуулагдсан Олон улсын Ургамлын Биотехнологийн нийгэмлэгийн 15 дахь хуралд
амжилттай оролцлоо.
Доктор Ю.Оюунбилэг, Ө.Болортуяа нар нь “Micropropagation Protocol for Mongolian Rare shrub Lycium truncatum Wang.,” сэдэвт хамтарсан илтгэл хэлэлцүүлж, Япон улсын “Osaka metropolitan university”-н доктор, профессор Atsushi Okazawa, Израйл улсын Hebbrew их сургуулийн профессор Arie Altman зэрэг зарим судлаачидтай ургамлын биотехнологийн чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар ярилцлаа.