Японы Кюшугийн их сургуулийн профессор Ясуфүкү Нориюкиг Монголын байгаль орчин болон цөлжилтийг бууруулах судалгаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Монгол улсын ШУА-ийн ХҮНДЭТ ДОКТОР цол олгосныг өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл гардуулан өглөө.
Профессор
Ясуфүкү Нориюки тэргүүтэй Япон улсын судлаачид Монголын ШУА-ийн
Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн доктор И.Түвшинтогтох эрхлэгчтэй
Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн судлаач эрдэмтэдтэй
хамтран Баянхонгор аймгийн Богд сумын нутагт “Монголын хуурай бүс нутагт эмийн ургамал тарималжуулах замаар цөлжилтийг бууруулах” судалгааг 2009 оноос хойш тасралтгүй
10 жилийн турш явуулж байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Богд, Баацагаан сумдын нутагт Урал Чихэр өвсний тархац, нөөцийг шинэчлэн тогтоож, түүний ургах орчинг олон жилийн мониторингийн аргаар нарийвчлан тогтоогоод байна. Мөн Урал чихэр өвсний ургалтанд ус, давсжилтийн нөлөөг судалж шинээр тарималжуулах дэвшилтэт технологийг боловсруулж, нэвтрүүлэхээр ажиллаж байна.