Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Судалгааны чиглэл

 Монгол улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Биологийн хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөны дагуу Монгол орны байгалийн нөөцөөс биологийн идэвхт нэгдэл нийлэгжүүлэгч бичил биетний омгийг илрүүлэх, зохистой ашиглах, биобүтээмж нэмэгдүүлэх, технологийн судалгаа хийж төрөл бүрийн эмт бодис илрүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчны бохирдолыг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээх, биоаюулгүй ногоон эдийн засгийг бий болгох, инновацийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Тус лаборатори оюуны бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх инновацын бодлогод нийцүүлэхээр бичил биетний биотехнологийн судалгааг дээрх схемийн дагуу гүйцэтгэж байна.  Энэ хугацаанд “Биобордоо”, “БИБ-1”, “Барагшун” зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Бичил биетний гаралтай бүтээгдэхүүнүүд: “Биобордоо”, “БИБ-1”, “Уурагт бэлдмэл”, “Навчраа”, “Хлорелл”, “Балт ундаа”, “Барагшун”, “Спирулина”, хөрсний үржил шим сайжруулагч “Компост"- биобордоо, “Урга ”, “Био-Ариус”, Био-дендро, “Загасны тэжээлийн нэмэлт-каротинт бэлдмэл” зэрэг юм.


 

Бичил биетний биотехнологи сэдвийн хүрээнд дээрх чиглэлээр судалгааны ажлаа гүйцэтгэж байна