Нийтлэсэн
Одоогоор тус лаборатори нь гадаад улсын
их сургуулиуд, хүрээлэнгүүд, мөн олон улсын судалгааны хүрээлэнгүүд,
төрийн бус байгууллагууд болох Оросын ШУА-ийн Северцовын нэрэмжит экологи, эволюцийн
хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь салбар, WWF-Russia, Байгаль
зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), The Nature Conservancy (TNC), Snow
leopard Conservancy, Saiga Conservation Alliance, АНУ-ын Вайомингийн их сургууль, Вермонтийн Их
Сургууль, Монтана Их Сургууль,
Массачусетс, АНУ-н Смитсонийн хүрээлэн, Лондонгийн амьтан судлалын
нийгэмлэг, Итали улсын Хятадын ШУА-ийн
Амьтан судлалын хүрээлэн, Амьтан судлалын олон улсын нийгэмлэг (ISZS) зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Манай лабораторийн зарим судлаачид олон улсын конвенциуд болон үндэсний
холбоонууд (CITES, CMS, CBD), мөн шинжлэх ухаан болон хамгааллын
байгууллагуудад (IUCN/SSC, FFI , ISZS, SCA, LHF) зөвлөх, гишүүдийн үүрэгтэй
ажилладаг.
Байгаль орчин аялал
жуулчлалын яамны удирдлагын газар, хэлтэсүүд, тэнд хэрэгжиж буй “БОАЖЯ,
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох
төсөл”, “Монгол орны унаган байгалийн
хүлцэл, тогтворжилтийг хангах нь” төсөл”-үүд, Хустайн байгалийн цогцолбор
газар, Говийн их дархан цаазат газар А хэсгийн хамгаалалтын захиргаа болон
бусад тусгай хамгаалалтай газрууд, МУИС, МУБИС-ийн Биологийн тэнхимүүдтэй
хамтарч ажилладаг.