Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-17
  • 0

Судалгааны гол үр дүнгүүд

БОНХЯ, НҮБХХ, Байгаль орчны шинэчлэл II төслийн захиалгаар 2001, 2003, 2004, 2007, 2010, 2011, 2012 онд үндэсний хэмжээнд хийж гүйцэтгэсэн Монгол орны уулын туруутан, тал хээрийн туруутан, ойн туруутан болон мазаалай баавгай, хавтгай тэмээний популяцийн нөөц, тархац нутгийн үнэлэх,   хөхтөн амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх шинжлэх ухааны санал зөвлөмжийг боловсруулан гаргах ажилд оролцон, үр дүн тайланг нэгтгэн тухайн үеийн БОАЖЯ-нд хүлээлгэж өгсөн.

Монгол орны амьтны аймгийн ангилал зүй, экологи, биологийн судалгааны мэдээллийн нэгдсэн санг баяжуулж, тэдгээрийн экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн боловсруулж (2010, 2020), нүүдэлдэг зүйлүүдийн амьдрах орчин, холбоос нутгийг хамгаалахад зориулсан дэд бүтцийн стандартуудыг ( MNS 6515:2015; MNS 6735:2018) батлуулав.

2018-2019 онд БОАЖЯ, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл, ХБНГУ-ын сэргээн босголтын зээлийн KFW Банк хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн Дэд төсөл хэрэгжиж буй зарим ТХГН-ийн биологийн олон янз байдлын судалгаа хийх зөвлөх үйлчилгээний хүрээнд Хустай БЦГ, Тарвагатайн нурууны БЦГаас нийт 10 халиун буга барьж хүзүүвчлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээс гадна Хан Хэнтий ДЦГ, Зэд Хантай Бүтээлийн нуруу ДЦГ, Онон Балж БЦГ-т молцог хандгайн тооллого судалгаа, Улаан тайга ДЦГ, Отгонтэнгэр ДЦГ, Тарвагатайн нуруу БЦГ-т янгир ямааны тоо толгой, нөөцийг үнэлэх судалгааг гүйцэтгэсэн.