Нийтлэсэн
ШУА-ийн
Биологийн ухааны хүрээлэнгийн Т.Пунцаг эрхлэгчтэй Сорилын биологийн тасаг нь
1973 онд Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн Микробиологийн сектор болон
өргөжжээ. Тус секторын харъяанд 1988 оноос Микробын нийлэгжлийн лаборатори
үүсгэн байгуулагдаж, дэргэдээ Туршилтын биоцехийг НҮБ-ын хөгжлийн программын МОН 86/008 “Малын тэжээлийн
хольц үйлдвэрлэх технологи” төслийн хүрээнд Германы тоног төхөөрөмжийг
суурилуулан байгуулж, Тус лабораторийн эрхлэгчээр доктор, (Ph.D) Г.Уранцоож, доктор,
(Ph.D) Т.Наранцэцэг, доктор, (Ph.D) Д.Цэрэндулам нар ажиллаж байсан. 2022 оны
байдлаар 12 эрдэм шинжилгээний ажилтантай лабораторийн эрхлэгчээр доктор (Ph.D)
Ц.Рэнцэнханд, ЭШАА, доктор (Ph.D)
Б.Пагмадулам, ЭШАА, доктор (Ph.D) Д.Пунсалдулам, доктор (Ph.D) Насанжаргал, докторант Ч.Зулцэцэг (Докторант), М.Мэнд-Амар
(М.Sc), О. Анумандал (М.Sc), Р.Үржинлхам (М.Sc), З.Гэрэлмаа (М.Sc), Х.Оюухан
(М.Sc), Ш.Эрдэнэчимэг (М.Sc), магистрант Б.Хишигмаа нар ажиллаж байна.
Гадаадад Г.Уранцоож (ОХУ, 1987), Д.Наранчимэг (Болгар, 1996), Д.Баярлхагва (ОХУ, 1994), О.Мөнгөнсүх (Герман, 1998), З.Болотхан (ОХУ, Ph.D-1996, Sc.D-2006), Ц.Рэнцэнханд (Унгар, 2011), Д.Пунсалдулам (Тайван, 2019), Б.Пагмадулам (Япон, 2019), дотоодод Т.Наранцэцэг (МУИС, 1992) Д.Цэрэндулам (МУИС, 2005) Б.Бадрах (МУИС, 2000) нар доктор (Ph.D) хамгаалсан. Тус лабораториос Б.Одгэрэл Австралийн Murdoch-Их сургуульд, Э.Энхцацрал Солонгос улсын Инчоны их сургуульд докторантурт суралцаж байна.
Микробын нийлэгжлийн
лабораторийн хамт олон (2006 он)
Доктор
(Ph.D) Т.Наранцэцэг (лабораторийн эрхлэгч). Д.Цэрэндулам, Ч.Дуламсүрэн, Н.Буянхишиг,
Д.Дамдингаа, Б.Бадрах, Ц.Рэнцэнханд, С.Энх-Ундраа, Б.Урантүлхүүр